Төрүүлсэн эхдээ зүй бусаар хандсан эмэгтэй С.Нэргүйд өнөөдөр (2017.05.18) цагдаагийн байгууллагаас  долоо хоногийн хугацаатай саатуулах саналыг  Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч захирамж гаргалаа.

Түүнийг өчигдөр орой иргэдийн гомдолын дагуу  Чингэлтэй дүүргийн цагдаагийн  нэгдүгээр хэлтэсийн албан хаагч нар эрэн сурвалжилж цагдан хорьж, шалгаж эхэлсэн.

С.Нэргүй нь 56 настай  айлын өргөмөл охин юм байна. Харин охиндоо байрны тагтан дээр хөөгдөж загнуулан зодуулах буурай 88 настай аж. Эмээ хоёр охинтой бөгөөд төрсөн охин нь АНУ-д амьдардаг гэнэ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр С.Нэргүй нь хүчний байгууллагад олон жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, архины хамааралтай байж болзошгүй юм байна.

Хөршүүдийн хэлсэнээр С.Нэргүй нь нэг биш удаа ээждээ агсам тавьж, гар хүрч, зарим тохиолдолд түүний охин ирж зохицуулдаг, цагдаа нар ирж эмэгтэйг баривчлан саатуулдаг аж.

 

By updown

3 thoughts on “Эхдээ зүй бусаар хандсан эмэгтэйг долоо хоног саатуулна”
  1. ОДОО ЭХ ХҮНИЙГ УДАА ДАРАА ЗОДСОН ХЭРЭГТНЬ ЗОХИХ ЯЛЫ НЬ ӨГ ДАВАРЦАН ТЭНЭГ АВГАЙД ХУУЛЬ ЯМАР БАЫДГЫГ ҮЗҮҮЛ

  2. Bagad ni ih ad uzdeg bjdee ehdee ingej haritsahiig bodhod…yaj humuujuulsen ni oilgomjtoi.gehdee uuruu nas ahihgui yum shig ydemii l yum hiijdee…

    1. би ч гэсэн тэгж бодсон, яаж хүмүүжүүлснээс л болно, эмэгтэй их л үзэн аядсан байдалтай муухай дуугарч байна лээ, олон эцэг эх хүүхдүүддээ тамладаг ш дээ, дараа нь хөгшрөөд хүүхдүүд нь яг л адилхан хандана

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн