Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн  эхээ гэрийнхээ тагтан дээр хөөн гаргаж биед нь гар хүрсэн эмэгтэйг цагдаа нар шуурхай эрэн сурвалжилж, саатуулсан байна.

Энэ хэрэг өчигдөр   (2017.05.17) тус дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байранд 22:00 цагийн орчимд  гарч буй  бичлэг  олон нийтийн бухимдлыг төрүүлсэн юм.

Бичлэгт   40 орчим насны эмэгтэй настай эхийгээ  тагтан дээр зогсч байхад нь “Үхэхгүй яагаад амьдраад байгаа юм бэ. Аав үхчихээд байхад та яагаад амьд байгаа юм. Үхээд өгөөч” гэх зэргээр харааж, юм шидэлж байв. Олон нийтийн цахим сүлжээнд  цагийн хугацаанд 23000 мянган хүн үзэж санал сэтгэгдлээ үлдээжээ.

Хөршүүдийнх нь хэлсэнээр тухайн эмэгтэй ээжийгээ байнга дарамталдаг байсан аж. Одоогийн байдлаар эмээг  бусад хүүхдүүдэд нь  хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн эмэгтэйг  Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.

https://www.facebook.com/sensatsimedee.mn/videos/956360904467700/

By updown

3 thoughts on “Төрсөн эхээ зодсон эмэгтэйг цагдаа нар шалгаж байна”
  1. энэ хүүхэн хэнээс гарчихаад хэнийг зодоод байгаа дурак вэ ял өгөөд явуулах хэрэгтэй ээжийгээ хайрлахгүй байна шүү

  2. Eejteigee baih saihan shuu. Ene emee 80 garui nastai saikhan buurai bna shdee.
    Teneg abgai um daa 56 naslachihaad ooriinh n huuhduud n bdag l bailgui.
    Sain shalgaarai shorongiin huuhen ch bsan ch magad zebuun abgai

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн