Хөдөө орон нутагт голын ус олон жилийн дундаж түвшинг 10-40 см даван үерлэсэн байна. Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Сагсай, Харбут, Чигэртэй голын усны түвшин 10-15 см нэмэгдсэн аж. Мөн Булган голын дагууд усны түвшин 10-60 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-30 см даван үерлэжээ.
Иймд дээр дурдсан голын эрэг дагуу суурьшиж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийг үер, усны аюулаас болгоомжилж, бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр гол ус руу явуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гүүрээр зорчих, байгууллага хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө амралт, аялал, зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, гол, мөрөн, нуурын эргээс зайдуу газар амарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.