Төрсөн эхээ зодсон эмэгтэйг цагдаа нар шалгаж байна

2017-05-18 11:221min

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн  эхээ гэрийнхээ тагтан дээр хөөн гаргаж биед нь гар хүрсэн эмэгтэйг цагдаа нар шуурхай эрэн сурвалжилж, саатуулсан байна.

Энэ хэрэг өчигдөр   (2017.05.17) тус дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байранд 22:00 цагийн орчимд  гарч буй  бичлэг  олон нийтийн бухимдлыг төрүүлсэн юм.

Бичлэгт   40 орчим насны эмэгтэй настай эхийгээ  тагтан дээр зогсч байхад нь “Үхэхгүй яагаад амьдраад байгаа юм бэ. Аав үхчихээд байхад та яагаад амьд байгаа юм. Үхээд өгөөч” гэх зэргээр харааж, юм шидэлж байв. Олон нийтийн цахим сүлжээнд  цагийн хугацаанд 23000 мянган хүн үзэж санал сэтгэгдлээ үлдээжээ.

Хөршүүдийнх нь хэлсэнээр тухайн эмэгтэй ээжийгээ байнга дарамталдаг байсан аж. Одоогийн байдлаар эмээг  бусад хүүхдүүдэд нь  хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн эмэгтэйг  Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.

https://www.facebook.com/sensatsimedee.mn/videos/956360904467700/