Оранж Патч хүйтэн асфальт үйлдвэрлэгч Sanou Ltd компаний төлөөлөгчид хүрэлцэн ирлээ

2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Ж.Чинзориг, Орлогч дарга Ё.Батболд, Х.Пүрэвжаргал болон хэлтэс, албадын дарга нар Япон улсын Sanou Ltd, Central Techno Ltd компаний төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар байгууллагын үйл ажиллагаа болон  “Дугуйн мөрний ховил” судалгааны ажил,  Оранж Патч хүйтэн асфальтаар хийсэн туршилтын ажлын талаарх мэдээлэл өгсөн юм.

Мөн тус газрын Тэмдгийн үйлдвэр, Автобаазын үйл ажиллагаа, энэ оны Нэгдүгээр сард Оранж патч хүйтэн асфальтаар хоёр байршилд зассан замыг төлөөлөгчдөд танилцууллаа. Хөтөлбөрт үйл ажиллагаа маргааш үргэлжлэх бөгөөд төлөөлөгчид өөрийн бүтээгдэхүүний танилцуулгыг хүргэх юм. Уг уулзалтад Зам тээврийн яам, НАЗХГ-ын холбогдох хүмүүс уригдсан байна.

zam_6609

zam_6564

zam_6594

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн