Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ч.Сайханбилэг З.Энхболдод хариу барилаа – updown.mn

Ч.Сайханбилэг З.Энхболдод хариу барилаа

Ч.Сайханбилэг өөр улсаас иргэншил хүссэн нь “үнэн” гэдгийг өчигдрийн мэдээллээрээ З.Энхболд баталсан. Тэрбээр “Сайханбилэг өөр улсаас иргэншил хүссэн. Манай улс дахь тухайн улсын Элчин сайдын яаманд хандсан байна. Сайханбилэг бол зугтаж явах биш, Монголдоо ирж үнэн зөвөө олчих хэрэгтэй байгаа юм” гэв.

Тэгвэл Чимэдийн Сайханбилэг фэйс хуудсаараа түүнд дараах хариуг барив. Тэрбээр “Өчигдөр нэг масктай нөхөр Ордны тайганаас Намын тайган болж буухдаа санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү, бэлдсэн асуултаар овоо гүтгэн өдөж.

Монгол хүн байна даа, 3-хан зүйлийг хэзээ ч хийхгүй гэж бодож явдаг дөө. Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй, Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй, Шавилхан юмыг дэлсэж, шараа болохгүй өөртөө. Өөр юмгүй дээ” хэмээжээ.

Чимэдийн Сайханбилэг гэх энэхүү пэйж хуудсыг хуурамч хаяг уу, жинхэнэ хаяг уу гэдгийг мэдэх боломжгүй байгаа юм. Хэрвээ энэ хаяг жинхэнэ хаяг байгаад пост оруулж байгаа бол төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүний хувьд байж боломгүй, хариуцлагагүй үйлдэл юм.

З.Энхболдын хувьд ч мөн төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн. Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын албан тушаалаа хүлээлгэн өгөх гэж байгаа тухай мэдээлэл хийх үеэрээ олон хариуцлагагүй мэдэгдэл хийж байсан юм.

Н.БАТАА

3 thoughts on “Ч.Сайханбилэг З.Энхболдод хариу барилаа

  1. Нэргүй 2020-02-15 23:47 at 23:47

    Хххххх

    Хариулах
  2. Зочин 2020-02-16 18:21 at 18:21

    Сайханбилэг гэдэг луйварчин Facebook хуудсаар л юм бичдэг, гэтэл эх орноосоо дүрвэн зайлаад шүүхд хийсэн хэрэгээ шийдүүлэхгүй зугтаагаад яваа үйлдлийг нь даруй зогсоож зохих ял шийтгэлийг нь хүлээлгэхгүй байгаа Монгол улсын хүчний байгууллагын буруу юу !? Хэрвээ жирийн ажилчин, малчин нэгэн иргэн ийм гэмт хэрэг хийсэн бол аль хэдийн шоронгийн хаалга татна биз дээ. Хууль бүх хүмүүст жигд үйлчлэх ёстой шүү !!!

    Хариулах
  3. dores 2020-06-04 09:35 at 09:35

    Сайн уу
    Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог.
    Та бол сайхан зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм.
    Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу?
    Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг.
    Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол
    Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com

    Бид танд талархаж байна

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн