Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц “Цагаан сарыг цуцлах” гэдэг үгэнд таатай хандсангүй. Монголын ард түмний хэдэн зуун жилийн өмнөөс уламжлал болгон тэмдэглэсэн баярыг Засгийн газар цуцлана гэж байхгүй. Тиймээс үг нь оновчгүй, арай амгалан үгээр хэлэх хэрэгтэй хэмээж байв.
Д.Чойжамц хамбын хувьд шийдвэрийг нь буруутгаагүй бөгөөд шийдвэр гаргахдаа хэрэглэж байгаа үгэндээ жаахан анхаарах хэрэгтэй байсан юм гэдгийг сануулж байлаа.
Н.БАТАА