Америкийн геоулстөрийн судалгааны Стратфор платформ дээр гарсан нийтлэлүүдээс түүвэрлэв.
Хятадад дэгдсэн коронавирус зөвхөн Хятадаар хязгаарлагдахгүй улам олон орнуудыг хамарсаар байна. Пандемик шинжтэй вирусын халдвар хэдий болтол үргэлжлэх талаар таахын аргагүй. Үндсэндээ 3 сценари байгаа юм байна.
Scenario 1: Цаг алдалгүй вирусын тархалтыг зогсоох – Timely Response Curbs Impact (Best Case — Possible)
Scenario 2: Халдвар үргэлжилнэ, нас баралт өснө – Infection Rate Continues and Death Rate Rises (Worst Case — Unlikely)
Scenario 3: Өвчлөл дэлхий нийтийг хамрана, нас баралт хэмжээ бага байх – Latency Leads to Global Pandemic, but Death Rate Remains Low (Middle Case — Likely)
Улс орнууд бүгд ДЭМБ-ын зарласнаар вирустэй тэмцэх өөрсдийн бэлтгэлийг хангаж байгаа бөгөөд вирусын тархалт Эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэж санаа зовж байна.
Хамгийн түрүүнд мэдрэг байгаа салбар нь худалдаа, аялал жуулчлал болж байна. Хэрвээ Хятадын долоо дахь том хот болох Ухань хотод тогтоосон шиг хөл хорио Бээжин, Шанхай, Гуанжоү, Хонгконг зэрэг том хотуудад тогтоовол худалдаа зөвхөн саатаад зогсохгүй, үйлдвэр аж ахуйн газруудын түүхий эдийн хангалт тасалдаж, үйлдвэрлэл саарахаар байгаа юм байна.
Хятадын газрын тосны хэрэглээ коронавирус гарснаас хойш 20 хувиар унасан. Нефть экспортлогч орнуудын ОПЕК эрэлтийн шоконд орж үйлдвэрлэлээ багасгах уу яах уу гэдгээр удахгүй хуралдах гэж байна.
Хятадын цагаан сарын дараа хятадын 2500 гаруй хувьцааны үнэ нийтдээ 420 тэрбум ам. доллараар унаад байна. Тэртээ тэргүй өсөлт нь саарч байсан Хятадын эдийн засгийн өсөлт дахин 2 хувиар бууж магадгүй боллоо. Дагаад бусад барааны зах зээл уналтад орж магадгүй гэж байна.
Азийн орнуудаас Япон, Солонгос монголчуудад сонирхолтой байж магадгүй юм.
Эдгээр орнууд нь вирустэй тэмцэх бэлтгэл сайтай байгаа. Гэвч эдийн засгийн бэрхшээлтэй учирна. Ялангуяа Солонгосын байдал тун эмзэг байна.
Аялал жуулчлалын хувьд 2019 онд Хятадаас Японд 7,4 сая жуулчин очиж 16,2 тэрбум доллар зарцуулжээ. Солонгост 5,5 сая жуулчин очиж 21,6 тэрбум доллар зарцуулжээ. Аялал жуулчлалын салбар хүндрэхээр байгаа бөгөөд Солонгос илүү их өртөмтгий байгаа юм байна. Дээр нь Япон, Солонгос хоорондоо худалдааны маргаантай байгаа бөгөөд солонгосын компаниуд Хятадын зах зээлээс хамаарсан эмзэг төлөв байдалд байна.
Солонгосын эдийн засаг хүндэрвэл тэнд байгаа монголчуудад нэмэлт бэрхшээлүүд үүсэхээр харагдаж байна. Япон, Солонгост болж байгаа шиг Монголын аялал жуулчлал болон тээвэрлэлтэд сөрөг нөлөө үүсэх магадлал өндөр байна.
2020.01.28-ны байдлаар
Халдвар удаан үргэлжлэх нөхцөлд нэг талаас хүн амыг хамгаалах гэж хилээ хаах, нөгөө талаас эдийн засгаа унагачихгүй худалдаа хийх зэрэг зөрчилтэй улс төрийн нөхцөлд Монгол, Казакстан орно гэсэн байна.