Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт шуурхай албаны “Ленд Крузер-200” маркийн автомашин, гүний шумбалтын иж бүрэн хувцсыг хүлээлгэн өглөө. Автомашин, тоног төхөөрөмжийг аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баттайван нар гардуулан өгсөн бөгөөд Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн байна.
Ингэснээр гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах боломж бүрдлээ.
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар