Улаанбаатар их сургуулийн археологийн тэнхимийн судалгааны баг малтлага хийж байх үедээ хамгийн багадаа 3800 жилийн настай ясан халбага олжээ. Энэхүү халбагыг эртний Египетийн үед амьдарч байсан хүмүүс хийсэн хэмээн таамаглаж байна.

Archaeology News Network мэдээлж буйгаар, энэхүү олдвор нь Монголын эрдэмтдийг гайхшируулсан гэнэ. Учир нь өнөөдрийг хүртэл анхны халбага эртний Египтед 4000 жилийн өмнө бий болсон гэж үздэг байжээ. Үүнээс хойш хэдэн зуун жилийн дараа халбага орчин үеийн Хятадын нутаг дэвсгэрт бий болсон гэж үздэг юм байна.

Халбагыг МЭӨ 1600-1027 онд Шан улсын үед ашиглаж байсан гэсэн эх сурвалж бий. Энэ төрлийн халбагыг Монголын нутаг дэвсгэрээс олдоно гэж бодож байгаагүй хэмээн эрдэмтэд ярьжээ.
Эрдэмтэд энэ ясан халбагыг Эгийн голын сав орчимд малтлага хийх үеэр олсон гэв. Мөн энэхүү малтлагын үеэр 7500 жилийн настай ясан хутга, 4500 жилий настай горшок олджээ.

 

Эх сурвалж:archaeologynewsnetwork.blogspot.com

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн