Facebook компаниас хүчирхийллийн агуулгатай бичлэг тараалаа гэж анхааруулга өгсний дараа бичлэгийг устгажээ

“Хар тамхийг жигшүүлэх зорилгоор хийсэн үйлдэл байж болох ч нууц гэж баймаар юм. Бичлэг бүрийг задлаад байх нь мэргэжлийн байгууллагуудын хийх ёстой үйлдэл мөн үү”

ЦЕГ­-ын Хар тамхитай тэмцэх газрын фэйсбүүк группт нэгэн баривчилгааны бичлэг нийтлэгдсэн нь олныг хэсэгтээ шуугиулав. Цагдаа нарт баривчлагдаж буй, мөн төрсөн ээжийгээ зодож буй хүн нь жүжигчин Т.Билэгжаргал байсан юм. Хар тамхинд донтсон хүн ямар муухай авиртай болдог, төрсөн ээжийгээ ч зодож дарамтлах хэмжээнд хүрдийг харуулж, олныг жигшүүлэхийн тулд энэ бичлэгийг нийтэд дэлгэсэн байх.

Гэхдээ иргэд арай өөрөөр үзэл бодлоо илэрхийлж байв. “Шуугиад байгаа бичлэгийг үзээд ээжийг нь их өрөвдөв. Өөрийнх нь зодуулсан, хүү нь хүмүүст нүд үзүүрлэгдэх болсны аль нь илүү тэр эмэгтэйд шаналал өгөх бол. Хар тамхийг жигшүүлэх зорилгоор хийсэн үйлдэл байж болох ч нууц гэж баймаар юм. Бичлэг бүрхийг задлаад хохирогчийг давхар хохирогч болгоод байх нь мэргэжлийн байгууллагуудын хийх ёстой үйлдэл мөн үү” гэх зэргээр бичжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.

-Жүжигчин Т.Билэгжаргалыг баривчилж байгаа, түүний ээжийгээ зодож буй бичлэгийг нийтэд тараасан нь олон хүнд эвгүй сэтгэгдэл төрүүллээ. Энэ бичлэгийг яагаад тараахаар болсон юм бэ?

-Хаанаас, яагаад цацагдсаныг нь бид тодруулна. Одоохондоо энэ талаар сайн мэдэхгүй байна. Тодруулчихаад албан ёсоор мэдээлэл өгөх болно.

-Жүжигчин Т.Билэгжаргал батлан даалтад гарсан гэж үнэн үү?

-Түүнийг саатуулан шалгаж байгаа. Хэвлэл мэдээллийн төвийн дарга нь ийм товчхон хариулт өглөө. Дашрамд сонирхуулахад, ЦЕГ-­ын Хар тамхитай тэмцэх газрынхан уг бичлэгийг нийтэд дэлгэсний дараа Facebook компаниас хүчирхийллийн агуулгатай бичлэг тараалаа гэж анхааруулга өгсөн байна. Үүний дараа бичлэгээ устгасан байв. Гэвч тус бичлэг одоог хүртэл Youtube сувагт байршсан хэвээр байна.

Г.Баярсайхан
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

6 thoughts on “Facebook компаниас хүчирхийллийн агуулгатай бичлэг тараалаа гэж анхааруулга өгсний дараа бичлэгийг устгажээ

  1. Нэргүй 2020-02-04 10:40 at 10:40

    1

    Хариулах
    1. Moogii 2020-02-10 00:10 at 00:10

      Har tamhi heregleheer hamgiin hairtai erhem humuusee hurtel tanihaa baij setgetsiin ovchintei boldogiig haraad avag l dee, heregleheesee omno tungaan bodoj songoltoo hiig.

      Хариулах
  2. Иргэн 2020-02-04 19:48 at 19:48

    Бичлэг тарсан энэ тэр бол дараагийн асуудал. Тэр жүжигчин санаатай амьтан ээжийгээ зодсон нь л ТОМ АСУУДАЛ. Новш гэдгийг нь ард түмэн нэгэнт харсан

    Хариулах
  3. уншигч 2020-02-04 23:18 at 23:18

    Нууцсаад бх юу бдгын.Од гэж бодсон урлагийн хөлдүү толгойтууд хүүхэд залуусыг хорлоод зогсохгүй эцэг эхээ танихгүй болтлоо малаас дор орсныг олонд жигшүүлж бгаа биз.Наад хар тамхины хуулиа чангалахгүй бол энэ улс чинь цөөхүүлээ шүү

    Хариулах
  4. Ммм 2020-02-05 10:41 at 10:41

    Манай нөхр Ларьдмах үзчээд эхнэрээ хүмүүс ингж болдим бн бтгиы давраад бай гээд байсан. Од хүн эхтйгээ тгэж зодж болжээхад би яахдим гээл тнгтэх мутантууд олон байгаа. Энэ сайхн зүйл биш шүү

    Хариулах
  5. Irgen 2020-02-05 16:58 at 16:58

    Ingej medeelj baij l humuus yalanguya huuhduud aij imeej hergelevel bolohgui yum bn muu yum bn gej bodoh baih , ter zaluu giin huvid bol ter er ni huviin nuuts gej baihgui zaluu l da , neg mongol zaluu giin saihan amidral har tamhi geech yumnaas bolj suidej baigaa ni l hairan , Busdad haruulah ni uul ni zuv .

    Хариулах

Иргэн-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн