Засгийн газраас 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс ахмад настнуудын тэтгэврийг нэмэх шийдвэр гаргасан билээ. Өнөөдрөөс эхлэн ахмадуудын тэтгэврийг нэмэгдэлтэй нь олгож байгаа тухай Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлэв.
Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмж байгаа юм.
Шинэ коронавирусийн халдварт өвчин тархаж, ДЭМБ-аас онц байдал зарласантай холбогдуулан тэтгэврээ авах гэж заавал банкинд очиж дараалал үүсгэхгүй байхыг зөвлөлөө.
“Нийгмийн даатгалын сангаас ахмад настнуудын тэтгэврийн мөнгийг сар бүрийн эхний ажлын өдөр харилцах дансанд шилжүүлдэг тул санхүүжилт нь дуусах, авч амжихгүй байх зэрэг эрсдэл гарахгүй” гэв.
1 comment
ИНГЭЖ ШАЛ ХУДЛАА ЯРЬЖ АХМАДУУДААР ТОГЛОХ ХЭРЭГ ЮУ БАЙНА,НЭМЭГДЛИЙГ НЭГ САРЫН НЭГНЭЭС НЭМСЭН ТУЛ ХОЁР САРЫН ТЭТГЭВЭР ДЭЭР НӨХӨӨД ӨГНӨ ГЭСЭН ХААНА БАЙНА,ХОЁР САРЫН Л ТЭТГЭВЭРТ НЭМЭГДЭЛ ОЛГОЖ БАЙНА ШҮҮДЭЭ