Дэлхий дээр НҮБ-н харъяа, тусгаар тогтнол нь хүлээн зөвшөөрөгдсөн 193 (Палестин, Ватикан улсуудыг нэмээд 195) улс орнуудын эдийн засгийн чадавхи харилцан адилгүй. Эдгээр 200 орчим улс орнууд ДНБ-ий хувьд харилцан адилгүй. Дэлхийн Банкнаас гаргасан судалгаанаас үзвэл 2018 онд дэлхийн нийт ДНБ-ий хэмжээ 85.7 триллион ам.доллар байсан бөгөөд 1 триллион давсан 16 улс байна. Дэлхийн нийт ДНБ-ий 8.2%-г доорх 16 улс бүрдүүлж байна. Бусад 179 улсын ДНБ нь 400 мянган ам.доллараас 912 сая ам.доллар хүртэл байна. Эдгээр улс орнуудын дотор “Их-7”-н 7 (АНУ, Канад, Их Британи, Франц, Герман, Итали, Япон) улс бүгд, цөмийн зэвсэгтэй 6 (АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц, Энэтхэг) улс, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 (АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц) улсууд байна.
АНУ (Америк) – 20.4 триллион ам.доллар
БНХАУ (Ази) – 13.6 триллион ам.доллар
Япон (Ази) – 4.9 триллион ам.доллар
ХБНГУ (Европ) – 3.9 триллион ам.доллар
Их Британи (Европ) – 2.8 триллион ам.доллар
Франц (Европ) – 2.7 триллион ам.доллар
Энэтхэг (Ази) – 2.7 триллион ам.доллар
Итали (Европ) – 2.0 триллион ам.доллар
Бразил (Америк) – 1.8 триллион ам.доллар
Канад (Америк) – 1.7 триллион ам.доллар
ОХУ (Европ) – 1.6 триллион ам.доллар
БНСУ (Ази) – 1.6 триллион ам.доллар
Австрали (Австрали-Номхон далай) – 1.4 триллион ам.доллар
Испани (Европ) – 1.4 триллион ам.доллар
Мексик (Америк) – 1.4 триллион ам.доллар
Индонези (Ази) – 1.0 триллион ам.доллар
НИДЕРЛАНД – 912 сая ам.доллар
КУБА – 96 сая ам.доллар
МОНГОЛ – 12 сая ам.доллар
ГАЙТИ – 9 сая ам.доллар
ВАНУАТУ – 0.8 сая ам.доллар
ТУВАЛУ – 0.04 сая ам.доллар
Бэлтгэсэн: Магистр Б.Бямбабаяр