Нарны туяанаас хамгаалах авто машины хальсан наалтын стандартыг тогтмол шалгаж байна. Өнгөрсөн онд замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмээр машины урд салхины шил болон хаалганы толь харах хэсэгт өнгөт хальсан наалт наахыг хориглосон. Нарны туяанаас хамгаалах зориулалттайгаар хэрэглэдэг тус наалтыг стандартын бус нааснаас үүдэж харагдах орчин хязгаарлагдмал болж, осол гаргах эрсдэл нэмэгддэг.
Энэ зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс шалгалтыг тогтмол явуулж байгааг Тээврийн цагдаагийн албаны урьдчилэн сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат хэллээ. Зориулалтын бус тень хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу иргэнийг 20 мянга, аж ахуй нэгжийг 200 мянган төгрөгөөр торгох заалттай.
2 comments
tsonkhnii teni ch yahav, bur har hoshig hajuugiin tsonhondoo hiichihsen nuhduudiig yah yum bol doo. teriigee tataad deerees ni yudengee umstsun yavaa nuhduud yu harna gej yavj bgaa yum buu med. urdaa ulaan, ardaa tsagaan gereltei mashinuud mash ih bgaa shuu. salhinii shil ni bituu har tenitei tom har jeep uudee bas tegtsleh blgui dee tee
tenn naaj ogood bgaa gzriig ni haa l daa.