Хятад улсад өдөр бүр хэдэн мянган компани шинээр нээгдэж, бас хэдэн мянган компани дампуурдаг. Гэвч хөгжиж байгаа нь цөөхөн, дампуурч байгаа нь олон. Их сургуулийн хоёр найз 5 жил энергийн ундааны технологийн судалгааг хийж, ирээдүйд хүчирхэг брэнд гаргана гэж мөрөөддөг байжээ.

Гэвч, тэдний ажлын эхлэл сайхан тавигдсан боловч анхны орлого нь эвдрэлцүүлсэн юм. Хоёр найз ашиг хуваарьлалтын талаар огт бодож байгаагүй бөгөөд тэгш эрхтэйгээр хамтран ажиллах  зарчимыг л баримталж байлаа. Нэг нь борлуулалтаа хариуцаж, нөгөө нь үйлдвэрлэлээ хариуцаж байсан найзуудын хооронд үл ойлголцох асуудлууд дараа дараагаараа урсан гарч ирж байлаа.

“Энэ надаас илүү мөнгө завшиж байна” гэсэн хардалт, хэрүүлийн үндэс байсан юм. Ийнхүү хоёр найз нэг нь үйлдвэрлэгч болж, нөгөө нь худалдааны компани болон тасран салсан байна. Гэвч тун удалгүй үйлдвэрлэгч нь худалдааны компаний захирал найзаасаа уучлал эрж, эргэн анд нөхдийн харилцаагаа үргэлжлүүлэхийг хүссэн байна.

Ам дордойвч, элэг дордойхгүй болсон хоёр сайхан найзууд дахин хамтарсан бөгөөд Үйлдвэрлэгч нь  зөвхөн бүтээгдэхүүний чанар, нийлүүлэлтийн бэлэн байдалд анхаарлаа хандуулж, нөгөө нь брэндийн борлуулалтын хүчирхэг сүлжээний хөгжлийн гарцыг хайж байлаа. Үйлдвэрлэгч байнгын худалдан авагчтай болж, харин борлуулагч бүтээгдэхүүний чанарт сэтгэл зоволтгүй болов.

Ер нь Хятадын үйлдвэрүүд их сонин. Хэнд ч хэрэггүй юм шиг зүйл үйлдвэрлээд л байдаг. Ажилчид нь цалингаа аваад сэтгэл хангалуун амьдраад л байдаг. Үйлдвэрлэгчид нь  борлуулалтандаа сэтгэл огт зовдоггүй. Зөвхөн захиалгат бүтээгдэхүүнийг хугацаанд нь чанартай хийж өгөхийг л эрмэлздэг.

Харин борлуулагч нар мянга мянган худалдааны сүлжээ цэг байгуулж ашигаа нэмэгдүүлэхэд л анхаардаг. Харин манайд үйлдвэр байгуулсан хэн боловч бүх ажлаа өөрөө хийдэг. Хэнтэй ч хамтрахыг хүсдэггүй. Эцсийн бүх ашигийг зөвхөн өөрөө идэхийг хүсдэг ганцаардсан жожиг сонирхолоосоо болоод томрон хөгжиж чаддаггүй.

Эх сурвалж: terbumtan.mn

 

By updown

2 thoughts on “Мөнгөтэй болох мэргэн санаа”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн