Манай уран бүтээлчид Италид үзэсгэлэнгээ нээлээ

Итали улсын Венец хотноо зохион байгуулдаг олон улсын нэр хүндтэй үзэсгэлэнгүүд үүдээ нээжээ. Уламжлал ёсоор  57 дахь жилдээ Биенналь дүрслэх урлагийн олон улсын үзэсгэлэнд манай уран бүтээлчид “Диваажингаас үлдэгсэд” нэртэй үзэсгэлэнгээ дэлгэсэн  байна.

Тодруулбал, Төрийн соёрхолт зураач Ш.Чимэддорж, МУЭ-ийн шагналт зураач О.Энхтайван, залуу уран бүтээлч Ж.Болортүвшин, Г.Мөнхболор, Ц.Даваажаргал нар оролцож байгаа аж.

Мөн 70 жилийн түүхтэй “100 хоногийн музей” нэрээр дэлхийд танигдсан  “Докүмента” олон улсын үзэсгэлэнд  зохион байгуулагчдын хүсэлтээр Б.Шаравын “Монголын нэг өдөр”, “Өвлийн ордон” зэрэг бүтээлээр оролцож байгаа юм байна.

Эдгээр олон улсын үзэсгэлэнд оролцох нь тухайн улс орны төдийгүй  уран бүтээлчдийн хувьд  асар их хариуцлага, нэр хүнд, үнэ цэнийн илэрхийлэл болдог байна.

One thought on “Манай уран бүтээлчид Италид үзэсгэлэнгээ нээлээ

  1. Cortez 2017-08-19 23:43 at 23:43

    loans of america
    online payday loans
    which loan

    Хариулах

Cortez-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн