Нийгэм

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил эхэллээ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар Үндэсний их баяр наадмыг угтан бэлтгэл ажлаа эхлүүллээ.

Энэ жил Тулгар төрийн  2226 жил, Их Монгол улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадам тохиож буй.

Баярын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэнд Төрийн хүндэтгэлийн концерт, нээлт, хаалтын ёслолын ажиллагаа, Хүй долоо худагт зохион байгуулах урлаг соёлын арга хэмжээ, Улаанбаатарын үдэш- Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн, Төрийн хүлээн авалтын урлагийн тоглолт, Дэлхийд нэр алдраа дуурсгасан “Монголчуудын бахархал” уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт,  “Монголын сайхан орноор” уран зургийн үзэсгэлэнг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close