Итали улсын Венец хотноо зохион байгуулдаг олон улсын нэр хүндтэй үзэсгэлэнгүүд үүдээ нээжээ. Уламжлал ёсоор 57 дахь жилдээ Биенналь дүрслэх урлагийн олон улсын үзэсгэлэнд манай уран бүтээлчид “Диваажингаас үлдэгсэд” нэртэй үзэсгэлэнгээ дэлгэсэн байна.
Тодруулбал, Төрийн соёрхолт зураач Ш.Чимэддорж, МУЭ-ийн шагналт зураач О.Энхтайван, залуу уран бүтээлч Ж.Болортүвшин, Г.Мөнхболор, Ц.Даваажаргал нар оролцож байгаа аж.
Мөн 70 жилийн түүхтэй “100 хоногийн музей” нэрээр дэлхийд танигдсан “Докүмента” олон улсын үзэсгэлэнд зохион байгуулагчдын хүсэлтээр Б.Шаравын “Монголын нэг өдөр”, “Өвлийн ордон” зэрэг бүтээлээр оролцож байгаа юм байна.
Эдгээр олон улсын үзэсгэлэнд оролцох нь тухайн улс орны төдийгүй уран бүтээлчдийн хувьд асар их хариуцлага, нэр хүнд, үнэ цэнийн илэрхийлэл болдог байна.
1 comment
loans of america
online payday loans
which loan