Өчигдөр АТГ Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд А.Баттөрийг баривчлан саатуулжээ. А.Баттөр 2019 оны арванхоёрдугаар сард эх орондоо ирсэн бөгөөд Элчин сайдуудын цугларалтад оролцохоор ирсэн түүнд АТГ хилийн хориг тавьж гэмт хэрэгт шалгаж байсан юм.

Энэ талаар хэвлэлүүд мэдээлэхдээ Монгол Улсыг төлөөлөн гадаадад суугаа дипломатчийн оффшор бүсэд мөнгө угаасан байж болзошгүй хэргийг АТГ илрүүлсэн. Дипломатчид визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдийн дансанд шилжүүлж, усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч, мөнгө угаасан байна хэмээн дамжуулж байв.

Харин баривчлагдсан байгаа Элчин сайд А.Баттөрийн эхнэр Ц..Баярмаа болон зөвлөх М.Батсайхан нарыг онцгой албан татвартай бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хууль бусаар нэвтрүүлсэн  хэргээр Польш Улсын Цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байгаа. Тэд тус улсын эрэн сурвалжилж буй Монгол Улсын 69 иргэний хоёр нь юм.

Монголын Цагдаагийн байгууллага А.Баттөрийн зөвлөх М.Батсайхан, эхнэр н.Баярмаа нарын нэр дээр хуулийн байгууллагынхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай мэдээлэл ч байна.

Харин Гадаад хэргийн яаман дээр Франц дахь Элчин сайдын яамтай холбоотой цөөнгүй гомдол ирдэг юм байна. Тухайн оронд ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэгтэй Элчин сайдын яамныхан иргэдээ хүлээж авдаггүй, ажлын байрандаа байдаггүй гэсэн гомдол наад захын асуудал.

Элчин сайд А.Баттөрийн хэрэгт холбогдсон мэдээллийг Франц дахь монголчууд сошиал сүлжээнд хуваалцах үеэр ЭСЯ-ныхан иргэд рүү холбогдож дарамталсан тохиолдол ч гарчээ. Мөн 2016 онд Францад төрсөн хүүхэд ЭСЯ-наас төрсний гэрчилгээгээ авсан ч саяхан Монгол явах гээд ЭСЯ-нд хандтал хүүхэд нь Монгол Улсын бүртгэлд бүртгэлгүй байна гэсэн хариу өгсөн. Элчингээс тодруулахад 2016-2018 он хүртэл төрсөн 70-80 хүүхдэд төрсний гэрчилгээ тухайн үед ажиллаж байсан хүн олгосон байна. Тухайн хүндээ хариуцлага тооцохыг хүссэн боловч зугтаасан, олдохгүй байна гэсэн хариу өгсөн талаар Өдрийн сонин мэдээлж байсан юм.

By updown

One thought on “Франц Улсад суугаа Элчин сайд А.Баттөрийг Ганцхудагт цагдан хорьжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн