УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 10.00 цагт хуралдаж, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх болон Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын баг байгуулна.
Өдөр 11.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.