Шинэ оны заагт Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлж тэтгэврийн зээлийг тэглэх талаар дараах үгийг хэлсэн юм. “Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна.” хэмээв.
Түүний хэлсэн үгэнд Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах саналд нэгдсэн. Хөрөнгийг Салхитын мөнгөний ордоос эдийн засагт орж ирсэн эх үүсвэрээс шийдэх гэж байгаа мэдээ багтсан юм.
Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс үүдэж, твиттер орчинд тэтгэврийн зээлтэй холбоогоор олон янзын байр сууринаас твиттерчид жиргэлдэж эхлээд байна. Зарим онцлох жиргээнээс хүргэе.
Бэлтгэсэн: Н.БАТАА
4 comments
Тэтгэвэрийн зээл авсан өндөр настан бурханы оронд явлаа гэхэд, үлдсэн зээлийг нь ар гэр нь төлдөг. Зарим хүн эрсдэлтэй зээл гээд байх юм. Ямар ч эрсдэл банканд учирдагүй юм. Ойлгосноо зарим ТЭНЭГҮҮД өөрсдөө өндөр настан болохгүй юм шиг авирлаж байх юм. Гүрж бүх өндөр настангуудынхаа тэтгэвэрийн зээлийг 19 онд тэглэсэн.
Тэр хүн үнэхээр ядарч зээл ававуу?Эсвэл өөр зүйлд заржуу гэдгийиг ядахдаа зөв тогтоох нь чухал.86Хувь нь зээлээ өөртөө зориулаагүй гэж байна.Энэ маш ноцтой асуудал.
Одоо зээл аваад төлсөн авч амжаагүй бүх ахмадуудад хурдан зээл өг Тэгээд адил тэгш бүгдий нь чөлөөл Ялгаж огт болохгүй Үндсэн хууль зөрчиж болохгүй
ИХ ын гишүүдийн дунд уралдаан зарлая 310 мянган төгрөгөөр 1 сар амьдарсан гишүүдийг 20 онд нэр дэвшүүлэe