12-р сарын 25-30-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотын Лужник олимпийн цэнгэлдэх хүрээлэнд Хаан Салманы ивээл дор зохион байгуулагдсан түргэн болон түргэвчилсэн (блиц болон рапид) тоглолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлтэй шатарчдын элит тэмцээн өндөрлөлөө. Уг тэмцээний түргэн тоглолтын эмэгтэй ангилалд оролцсон Их Мастер Б.Мөнгөнтуул дэлхийн томчуудтай эн тэнцүү өрсөлдөж 13-р байрт эрэмбэлэгдсэн бахдам амжилтаар оны сүүлийн тэмцээнээ өндөрлүүлжээ.