Германы Крефельд хотын төвд 51 настай нэгэн эр цүнх олжээ. Цүнхэнд 16 000 евро байж гэнэ. Өнөөх эр ч юу юугүй мөнгийг аваад зугтах гэсэнгүй, цүнхний эзэнг олохоор цагдаагийн газарт ханджээ.
Цүнхний эзэн удалгүй олдож, их хэмжээний мөнгө, үнэт эрдэнэсээ эргүүлэн авч чадсан аж. Тэрбээр цүнхээ хотын цэцэрлэгийн нэгэн модны дотор мартчихсан юмсанж.
Германы хуулиар бол олсон эд зүйлсийг буцаан өгсөн хэн боловч эд зүйлсийнхээ үнэ өртгөөс шалтгаалан шагнал авч болдог. Энэ тохиолдолд олсон эр 490 евро авах ёстой байсан аж. Гэвч тэр Зул сарын баярыг тохиолдуулан шагналаа авахаас татгалзжээ.
1 comment
lhagva hugshuun chi dunguj saya delhiin hamgiin teneg huneer shalgarlaa bayar hurgii Shagnal boloh UURIINHUU DURSTEI THOMOO germand ochij 16000 eurotoi thunh olj ezend n ugsun hunees gardan avna uu