Оросын ГХЯ Хятадын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ханг Чуг Оросын авлигатай сарын дотор л тэмцэх боломжтой гэж мэдэгдсэнээс нь болж тааламжгүй этгээд хэмээн зарлалаа.

Тэрбээр дуулиант мэдэгдлээ энэ сарын 16-ны даваа гарагт болсон нэгэн дипломат арга хэмжээний үеэр хэлсэн байна. Ханг Чу үг хэлэх үеэрээ хэрвээ орос хүн бйсан бол авлигачидтай сарын дотор л тэмцэх байсан гэжээ.

“Оросууд авлигын асуудлаар яагаад юу ч хийх байгааг би мэдэхгүй байна. Гэхдээ манайх юу хийснийг мэднэ. Оросын хэмжээний авлигатай сарын дотор л тэмцэж болно, хэцүү биш. Гэхдээ та нар Бутовын полигон шиг газруудаас ичиж байгаа, тэндээ хилс хэргийн тухай дурсгалын хүснэгт өлгөж байгаа нөхцөлд боломжгүй зүйл” гэж мэдэгджээ.

“Хятадаас ирсэн бид мэтийн нөхөд агуу их өнгөрсөн түүх рүүгээ нулимж, үүнээсээ болоод агуу их ирээдүйгээ хааж байгаа хүмүүсийг харах хэцүү байдаг. Бид буудлагын полигонуудаараа бахархдаг. Учир нь тэнд агуу их улс болоход саад болсон авлига, хулгай, гадаад удирдлага, дайсагнасан ухуулга, космополитизм, эргэлт, ажилчдыг дарлан мөлчих, хүний эрх, ухаангүй хэрэглээ гээд бүх зүйлийг тэнд булшилсан байдаг юм.

Бид эдгээрийг дуусгаж, одоо дэлхийн тэргүүн байрын төлөө өрсөлдөж байна. Та нар тэгэхэд яасан гээч? Би мэдэхгүй ч ямар ч байсан та нар Сталины үеийнхээ улсын аюулгүй байдлын өсөлтөөс ичиж байгаа нөхцөлд хоёр дахь Хятад болохгүй гэдгийг сайн мэдэж байна” хэмээн Ханг Чу хэлжээ.

Энэ үг нь ГХЯ-нд дуулиан тарьсан байна. Дипломатчийг улс орны дотоод хэрэгт оролцох , төрийн байгууламжийг нураах, Оросын ард түмний ардчилсан үнэт зүйл, олон улсын хүний эрх, эрх чөлөөний стандартыг гэсэн сонголтыг үгүйсгэх гэж оролдсон гэж үзжээ.

Ингээд маргааш нь БНХАУ-ын Элчин сайдад эсэргүүцэл илэрхийлж, 12 дугаар сарын 19-нд хоёрдугаар нарийн бичгийн даргын итгэмжлэлийг хасч, тааламжгүй этгээдээр зарласан байна.
Ханг Чу баасан гарагаас өмнө Оросоос гарах ёстой бөгөөд 49 жилийн турш энэ улсад хөл тавих эрхгүй болж байгаа юм.

Э.МАРТ

19rus.info

By updown

51 thoughts on “Оросын авлигыг сарын дотор л үгүй хийх аргыг нэрлэсэн Хятад дипломатчийг Москвагаас хөөжээ”
  1. Mundag hun bna Mongol ruu Elchin saidaar ireech gej urih yumsan.130 saya huntei gazriig sariin dotor avilgalgui bolgojiig medej bgaa hund Mongol shig 3 saya huntei gazriig 3 honogt tsevershuuleh argiig 1 sar ajillaad olj neeh yum bna sh dee.Shi Zin Pend Mongoliin ard tumen zahia bichih heregtei shuu.Hediigeer Hyatad hund durgui ch gesen “Bishirch bna. Baharhaj bna”.

    1. Улсаа харийн хүний гарт өгье гэж Улин хуцаж байгаа этгээдийг хархад сэжиг хүрч байна.

  2. Hyatad hunii sanaag medehed berh. Ene diplomatch ih gun ugatai, pilosofilog l ug helsen bn. Ulsiig dotroos ni hagaralduulah, turiin bodlogod shuumjleltei handdag hun amiin stuunh, esvel ali neg uls turiin bulegleliig uduun hatgah sanaa ch um uu, yamartai demjleg avah, sain zuil bish l bolov uu.orosuud negiig bish nileed zuil deer ajiglaj iim shiidver gargasan baih daa.

  3. АВИЛГАТАЙ ТЭМЦЭЖ БУЙ ДҮР ЭСГЭЖ. ӨӨРСДӨӨ БАЯЖААД ИЛҮҮ ЭРХ МЭДЭЛ АВААД БАЙГАА ХҮМҮҮСИЙН ХАРИУ ҮЙЛДЭЛ … ИХ. ТОМ ЮМНЫ ЭХЛЭЛ БОЛЖ МЭДНЭЭ.

  4. Манайхан Путин гээп л магтаад байдаг, яг үнэндээ орос манай 2ын авилгын хэмжээ, далайц тэнгэр газар шиг ялгаатай

    1. Манайх чинь цөөхөн хүн хмтай жижигхээн улс гэхэд арай дэндүү байгаа шүү.Төрийн албад бүх шатандаа авилга хулгайгаар дүүрсэн байгаа. Хүн амын тоонд нь харьцуулж үзвэл Оросыг хол хаяж магадгүй шүү

  5. Манайхан таг дуугуйл байдаг Энэ оросын Азизов түүний өмнөх хэн билээ бүр аймаар мэдэгдэл хийж байсаншд

    1. Манай дарга нар ч гэсэн дутах юу байгаа юм манай аилгагчид бүүр улс орон оо сүйрүүлж байна манай монгол орон ч ялгаагүй улс төрчид нь дээд зэргийн хулгайчиь

  6. Орост авилгал арай өөр манайх хавтгай биш жижиг дарга нар айдастай томчуудын хүрээнд явагддаг.

  7. Буудлагын полигон дээр бөөнөөр нь бууд гэж зөвлөсөн бна шд. Хятадууд нээрээ л тэгсэн дээ.

  8. Байдлыг харахад оросууд Хятадын ЭСЯ -наас авилга нэхсэн, ер нь байнга нэхдэг бололтой. Энэ нөхөр түүнд нь ундууцаад бодит байдлыг нь ил хэлжээ. Үнэнийг нь хэлсэн хүнд аль ч үндэстэн дургуй, Үхэр унасан хүнд монгол банхар дургуй.

  9. Орос ийм л байгаа юм.Монголд ч ялгаагүй нэг дачин нөхөр гарч ирэнгүүт нам дарна.Нөгөө сэтгүүлч Гантулага яасан?Нам дарагдсан уу?

  10. Энэ хужааг монголд 1 сар ажлуулмаар бн аа хөө тэр хужаа мужаа нь хамаа алга үр дүн туршлага нь хэрэгтэй бн

  11. Хэрэв манай улс ч гэсэн авилга шудрага байдлаараа Цэдэнбал гуайн шээсэнд ч хүрэхгүы.за больё гэхэд хүн ам хувиарлалт ямар агуу байсан гэж санана.Хуучнаа үгүйсгэдэг Бат үүл Элбэгээ юу ч мэдэхгүй зүгээр л ардчилалдаа үнэнч .Манайд ганц байгаа нь Хүрэлсүх Женко ч дээ нэмэр болохоосоо нэрмээс л болжээн доо уул нь би жэнкотой нэг нутаг юм байгаан даан ч мэдэхгүй болчихоод байдаг. Сүүлийн үед ардчилалын нүүр царай З.Энболд дээр л төвлөрч байна даа

  12. Ээ дээ энэ авилга уу.Орос орны ганц хөндүүр бэртэнгэ сэдэв.Манай орны бугалсан идээ бийр юм

  13. Монголд Элчингээр ирээд ингэж хэлсэн бол манай авилгалд живсэн дарга нар сонгууль дөхөж бгааг хэлэх үү “Найрамдал” медалиар шагнаад хөөж чадах ч үгүй зулгуйдаад гүйлдэнэ ш дээ.

  14. дарга нар бүгдээрээ авилгалд ялзарчихсан ард түмэн ахин дахин залаад байдаг л жинхэнэ новш

  15. uneheer haantai iim humuus abilgaliig ustgaj maniah shig hudal huurmagiin ulsad heregtei darga nariig harhad hulgai ablga hiihees uur yum alga odoo yana daa naad zahiin suuliin jishee gehed aimag sumdiin darga nariin tansaglal arai denduu

  16. Ene hun zuv yarisan bn haramsaltai ni orosiin udirdlaga uuniig ni oilgoj hullen avah chadvar odoogoor alga magadgui hezee neg tsagt bii boloh ch yam bil uu ,orosuud super guren boloh muruudulduu het avtaad iim zuiliig oilgohgui bn ,orchin ued zuvhun zevsegleleer huutsulduud super guren bolno gevel tuun shig hudal yam baihgui nuguu talaar orosuud totilator sistemtei oron gedgee haruulsan bn, avilga gedeg turiin erih medeltei darga nart hamaatai asuudal tiim bolohoor avilgachin darga nar uuralsan bn

  17. Үнэн шүү дээ. Тийм л байгаа биз дээ? Манайд авилгатай тэмцэх боломжийг системийн хувьд Элбэгдорж үгүй хийсэн. Цаазын ялыг сэргээж улс орноо хэдэн зуун тэрбумаар хохироож байгаа манай ерөнхийлөгчөөс өгсүүлээд, Батхүү, Ганзориг, Ундармаа мэтийг буудах ёстой шүү дээ. Тэгэж байж бид авилгыг хянах боломжтой болно. Тэр оймс бандаажнуудыг шууд асуултгүй шоронд илгээх ёстой. Авилгын зүйл ангийг шатлан зүйлчлэх ёстой. Жишээ нь 10 сая хүртэлх төгрөгний авилгыг жижигт оруулна. Жижиг авилгын хэрэгтэй гаруудыг хамгийн түрүүнд төрд ажиллах эрхийг нь насан туршид нь хасах ёстой. Тэгээд 1-2 жилийн хорих ял. Мөн авилгын хэмжээтэй тэнцэхүйц торгууль хүлээлгэнэ. Дараагаар нь 10-25 сая гээд шаталж болно. Энд бас ялгаагүй авилгын хэрэгт орооцолдсон учир төрийн албанд насаар нь оруулахгүй, хорих ял 2-3 жил. Авилгын хэмжээтэй дүйх торгууль. 25-50 сая бол өмнөх ялууд дээр нэмээд хоригдох хугацааг 10 жил хүртэл сунгаж болно. 50-150 сая бол өмнөх зүйлчлэлтэй адилхан зарчмаар гэхдээ үр хүүхдийг нь төрийн албанд бусад өрсөлдөгчидтэй оноо тэнцсэн тохиолдолд ухраах ял нэмнэ. Хугацаа 15 жил хүртэл. 150-500 сая бол өмнөх зүйлчлэлийн зарчмаар гэхдээ үр хүүхдийг нь төрийн албанд 1-2 удаа өрсөлдөхөд шууд буцаах. Хугацаа 20 жил. 500-2 тэрбум бол 30 жил хүртэл хорих. Үр хүүхдийг нь төрийн албанд насаар нь хориглох. Мөн сонгогдох эрхийг цуцлах. 2 тэрбумаас 10 тэрбум бол 35 жил хорих, үр хүүхэд гэр бүлд нь торгуулийн мөнгийг хамруулан шийтгэх. Бүх насаар нь төрд ажиллах, сонгогдох эрхийг хасах. 10 тэрбумаас 50 тэрбум бол бүх насаар нь хорих, бүх хохирлыг нөхөн төлүүлж сонгох эрхийг хязгаарлах. Гэр бүлийн бүх өв хөрөнгийг хураах. 50 тэрбумаас дээш бол цаазаар авах, үр хүүхэд гэр бүлийг нь насаар нь сонгогдох, сонгох эрхийг нь цуцлах. Бүх өв хөрөнгийг хураах. Иймэрхүүү маягаар шаталсан арга хэрэгжүүлу авилгатай тэмцэх боломжтой. Мөн авилгачин болон тэдгээрийн гэр бүл өөр бусад гэр бүлтэй ураг холбогдоход худын талтйа нь бас ямар нэг хэмжээгээр хариуцлагын асуудал тооцох ёстой. Яагаад гэвэл хөрөнгө мөнгөний асуудал худ ураг, найз нөхрийн сүлбээгээр хамгаалагдаж өнгөрөх нигуртай.

  18. Манайд бол 14 хоног байхад хаваасаг . Яагаад гэвэл аймхай хулчгарууд дандаа төрийн албанд байгаа учираас

  19. xooe uxernuudee ene chine stalinaas dor xydlaga yvuulax gej bna um unshaad oilgodoggui umuuu buudlgiin poligon deer bulshilnaa gedegchine buudaj alax gesen ug ternii orond xorongiin xuraaj yl edluulj noxon toluulex xeregtei manaixan bugd abilgald idegdchixeed yachij chadxaxgui baigaan deereeseee dooshogoo bugdeeree

  20. ЭНЭ ХҮНД ОРОС УЛСЫН АВИЛГАЧИД ЯМАР ХАМАА БАЙНА ӨӨРИЙН УЛСЫН АВИЛГАЧИДАА НЭРЛЭЖ СУУНА БИЗ ХАР ХҮНИЙ ӨМНӨӨС ШАР ХҮН ГЭЖ

  21. энэ дэлхийн хамгийн харанхуй бүдүүлэг хэл ч үгүй нутаг ч үгүй хоцорогдсон авилгач хулгайч дээрэмчин улс бол орс яах аргагүй мөн тийм ороныг манай жэнко шүтнэ ийм л бна энэ хужаа үнэн л хэлсэн бна ш дээ

Ган суй дин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн