Авлигын хэргээр шалгагдаж байгаа Монголын экс албан тушаалтнууд болон шүүгчид гэмт хэргээ шалгуулахаас татгалзан хил даван зугтдаг жижиг цөөн биш удаа гарсан. Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байсан Д.Сүрэнхор 2010 онд авлигын хэргээр шалгагдаж байгаад Авсри Улс руу дүрвэсэн байдаг.
2014 онд шинэ төмөр замын төслийн хэрэгт шалгагдсан Ч.Ганбат мөн улсын хил даван зугтаасан. Тэднийг интерполоор эрэн сурвалжилж байсан ч өнөөг хүртэл сураг нь гараагүй байна.
Тэдний араас Салхитын мөнгөний ордын авлигын хэрэгт шалгагдсан 17 шүүгчийн нэг С.Төмөрбат АНУ руу зугтасан билээ. Өнгөрсөн зун их хэмжээний валют авч эх орноосоо явсан С.Төмөрбатыг АНУ-аас авч ирэх ажлыг зохион байгуулна хэмээн хуулийн байгууллагууд том амлаж байсан юм.
Үйл явдлаас хойш хагас жилийн хугацаа өнгөрсэн хэдий ч, хуулийн байгууллагууд С.Төмөрбатыг авчирч чадахгүй хана мөргөхөд хүрч байгаа бололтой.
Шүүгч асан С.Төмөрбат амь насаа аврахыг АНУ-ын талаас хүссэн. Монгол Улс, АНУ-ын хооронд ялтан солилцох гэрээ байдаггүй учраас түүнийг Монголд авч ирэх боломжгүйд хүрч байгаа тухай мэдээг мэдээллийг сайтууд гаргаж эхлээд байгаа юм.
Түүний араас хилийн дээс алхсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг ч бусдын адил оргон зайлсан байж магадгүй гэж хэвлэлүүд мөн таамаг дэвшүүлж байна. Оюутолгойн гэрээг байгуулахдаа бусдад илт давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгагдсан Ч.Сайханбилэгийн хэрэг шүүх рүү шилжих дөхөж байгаа.
Гэвч комиссараа орхин эх орноосоо явсан Ч.Сайханбилэг АТГ-ынханд амласан хугацаа буюу 12 сарын 21-нд Монгол Улсад ирсэнгүй. Түүнийг хүлээх найдвар ч тасарч байгаа талаар хуулийнхан ам алдаж эхэлжээ.
2 comments
Энэ олдохгүй байгаа ирэхгүй байгаа нөхөдийг орос шиг тэнд нь чад хийлгэж болдоггүй юм уу энд байгаа аав ээж ах дүү хадам хамсаатныг нь олж хохиролыг нь төлүүлж болдоггүй юм уу эсвэл хууль хүчний байгуулга хуйвалдаад байна уу
Бөөн бичгийн алдаа. Онигоо