Баярын урамшуулал: Кредит картаа уншуулаад үнийн дүнгийн 5%-ийг буцаан аваарай
Хуучин оноо үдэж, шинэ онтой золгох мөнгөн өвлийн оргил мөч шинэ жилийн баяр айсуй. Эрхэм харилцагч та бүхэндээ зориулан баярын урамшуулал болгож, ХААН Банк кредит карттай бүх харилцагчдынхаа дунд 5 хувийн буцаан олголтын урамшуулал зарлаж байна.
Эрхэм харилцагч та ХААН Банктай хамтран ажилладаг томоохон худалдаа, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхдээ ХААН Банкны кредит картаа ХААН Банкны карт уншигч ПОС төхөөрөмж дээр уншуулаад үнийн дүнгийн 5%-ийг буцаан аваарай*.
Тус урамшуулал нь 2019.12.15-2020.02.25-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
- 12.15-2020.01.14-ний өдрийн хооронд хийсэн худалдан авалтын үнийн дүнгийн буцаан олголт 2020.01.24-ний дотор,
- 01.15-2020.02.25-ны өдрийн хооронд хийсэн худалдан авалтын үнийн дүнгийн буцаан олголт 2020.03.06-ны дотор таны ХААН Банкны дансанд автоматаар шилжин орно.
ХААН Банкны картаар байнгын хөнгөлөлттэй байгууллагуудын хөнгөлөлт давхар үйлчлэхийг дуулгахад таатай байна.
Кредит карт захиалахыг хүсвэл 11-333030 болон 7511-3333 дугаарт залгаарай.
Байгууллагуудын жагсаалт:
*Тухайн сарын нийт худалдан авалтын дүн 100,000 төгрөгөөс дээш байх бөгөөд нэг харилцагчийн буцаан олголт нь худалдан авалтын үнийн дүнгээс шалтгаалан 5,000-500,000 хүртэлх төгрөг байна.