МАХН шударга сонгуулийг хүсч байна гэхчихээд шударга биш сонгуульд уриалаад байна уу?

Өнөөдөр (2017.05.14) Сонгуулийн ерөнхий хороон дээр 11.30 цагийн үед МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс эмх замбараагүй байдал үүсгэв. Энэ өдөр Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан хугацаанд багтан улс төрийн намуудаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ нь МАХН-ын дарга Н.Энхбаяр, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ, Ц.Шаравдорж нарын тэргүүтэй МАХН-ын гишүүдийн хөлд дарагдах шалтгаан болжээ. Энэ тухай мэдээллийг 11.30 цагт Ц.Шаравдорж өөрийн хуудаснаас LIVE хийж дамжуулсанаар олон нийт тэнд ямар үйл явдал болж байгааг анхаарсан.

МАХН Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга болохын төлөө зүтгэнэ гэсэн кампанит ажил өрнүүлж байгаа. Гэвч бодит байдал дээр намын удирдлагууд нь энэ удаагийн сонгуулийг шударга биш болгохын төлөө зүтгээд байх шиг. Дээрх шууд дамжуулсан бичлэг дээр МАХН-ын гишүүн Ц.Эрдэнэжамьян СЕХ-ноос 2016 оны гуравдугаар сард баталсан журам болон СЕХ-ны Ёс зүйн дүрмийг иш татан МАХН өөрсдийн төлөөлөгчөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах хуралд суулгах ёстой хэмээн тайлбарлаж, олон нийтээс дэмжлэг авахыг оролдов.

Монгол Улсын Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн гуравдугаар зүйл 3.4-т Сонгуулийн хороо үйл ажиллагаагаа бие дааж, хараат бус байдлаар явуулах талаар тодорхой заасан байгаа. Энэхүү хуулийн заалтыг тус намын гишүүд дэмжигчид эвдэж, нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж байгаа СЕХ-ны бие даасан байдалд нөлөөлөх оролдого хийчихээд байгаа. Тэд үүнээс болж буруудаж магадгүй болоод байна.

Төрийн тусгай хамгаалалтын чөлөөгөөр үүдэнд цугларсан хүмүүс байр руу дайрч ороход УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ харуул хамгаалалтын алба хаагчийн хоолойг боож зогссон нь содон харагдаж байсан юм.

Юутай ч Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын гишүүд санасандаа хүрч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ Ц.Оюунбаатарын нарын хамт СЕХ-ны хуралдаан руу оруулж чадлаа. 13.10 цагт хуралдааны танхимаас гарч ирсэн Н.Энхбаяр “Өөрийгөө ялтайд тооцох ёсгүй гэдэг үндэслэлээ хэллээ. Өршөөлийн хуулиар үндсэн гол ял орсон. Н.Энхбаяр миний бие Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны 3-105 тоотод сүүлийн 20 жил оршин сууж байгаа. Би аль нэг оронд зургаан сараас илүү хугацаагаар оршин суугаагүй. Ийм тайлбаруудыг өгөөд гарч ирлээ” гэсээр гарч ирсэн юм.

СЕХ бол Монгол Улсын Сонгуулийн төв байгууллага. Цагдаагийн албан хаагчид бол үүрэг гүйцэтгэж яваа төрийн тусгай албан хаагчид. Бие даасан байгууллагын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлж, хүлээсэн үүргээ биелүүлж яваа цагдаагийн албан хаагчдад түвэг учруулах ёсгүйгээ Төрийн тэргүүн байсан хүн мэдэх л учиртай. Гэвч Н.Энхбаяр СЕХ-нд үүсгэсэн эмх замбараагүй байдлыг зохицуулахаар ирсэн цагдаагийн албан хаагчдад хандан “Энд байгаа цагдаагийн залуучуудад хандаж хэлье. Та нар Монгол Улсыг луйварчидтай хамт идэхгүй шүү. Та нар луйварчдыг хамгаалж болохгүй шүү” хэмээн бас хэллээ. Үүний дараа намын гишүүд дэмжигчиддээ хандан “одоо тарж болно” хэмээн мэдэгдсэн ч заалны энэ тэндээс “Битгий яваарай, явж болохгүй шүү” гэсэн дуу гарч байв.

СЕХ-н дээр үүссэн эмх замбараагүй байдалд нийгэм цаг үеийн амьдралыг даган хүмүүжиж, насаараа МАХН-д үнэнч явсан хөгшид голдуу цугларчээ. Дунд эргэм насныхан, залуучууд бол зохион байгуулагчид бололтой харагдаж байна. Тэд үймээн болж байгаа байрны хаалгаар гарсан хүмүүст хандаж “Бүгдээрээ хариугаа аваад явна, битгий тараарай” хэмээн мэдэгдэж байх юм.

Бужигнааны нэг буланд УИХ-д хэд хэдэн удаа сонгогдож, төрийн өндөр албан тушаал хашиж явсан нэгэн эрхмээс МАХН-ын хөгшчүүл юу болоод байгааг асуун зогсох юм. Шударга үнэний дуу хоолой болж яваа хэмээн ярьдаг тэр эрхэм харин тэдэнд “Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэхээс үхтэлээ айж байна. Тийм болохоор бид нар энэ дээр л дөрөөлөх хэрэгтэй” хэмээн хариулж байв. Энэ нь орчин цагийнхаар бол “тархи угаалт” бололтой юм.

13.30 цагийн орчимд Н.Энхбаяр, Ц.Оюунбаатар, Тулга, Ц.Шаравдорж нар “Бидэнд зөвлөлдөх асуудал байна” гэсээр хуучнаар Лениний музейн буланд тавьсан машиндаа сууж одсон бол З.Баянсэлэнгийн тэргүүлсэн “Битгий яваарай манайхаан, хариугаа авна шүү” гэсэн уриалгад автсан хүмүүс эндээ бужигнаад үлдэв.

СЕХ байрладаг Засгийн газрын байрыг цагдаагийн албан хаагчид хамгаалалтад авчээ. СЕХ нэр дэвшигчдийн асуудлыг эцэслэн шийдсэн хурлын явц, шийдвэрийн талаар ямар нэгэн тайлбар хийж амжаагүй байна. Шийдвэр хүлээгдэж эхэллээ. Харин МАХН-ын эхлүүлсэн эмх замбараагүй байдал хэдэн цаг хүртэл үргэлжлэхийг хэлэхэд эрт байна.

Д.ХАЛИУН

 

19 thoughts on “МАХН шударга сонгуулийг хүсч байна гэхчихээд шударга биш сонгуульд уриалаад байна уу?

  1. Zochin 2017-05-14 17:18 at 17:18

    Zuv shuu dee. Ugaasaa Enhbayarig ner devshuulehees hamgiin aij baigaa ni hulgaich Elbegdorj, hulgaich C.Bayar, gazrin naimaachin hulgaich hujaa M.Enkhbold nar.edgeer hulgaich nar mongolig gartaa atgaj duraaraa durgij baih durtai uchraas urgel Enhbayaraas aij yavdag.urgelj sada hiij baigaa ni unen ium chin.

    Хариулах
  2. Zochin 2017-05-14 17:44 at 17:44

    Ene baidal vnen shvvdee enh bayar gyaid itgej demjij bna

    Хариулах
  3. mgl 2017-05-14 17:55 at 17:55

    demjij bn enhbold elbegdorj zailaachee. xx

    Хариулах
  4. Зочин 2017-05-14 19:06 at 19:06

    Сонгох сонгогдлх эрх ямар их үнээр ард бидэнд оногдож байгааг ойлгож авах л үлдэж дээ.

    Хариулах
  5. bolortsog 2017-05-14 20:34 at 20:34

    Yagd ner dewsheij bolh gv gej manahan demjii tehvv

    Хариулах
  6. Zochin 2017-05-14 20:57 at 20:57

    Монгол улсын ерөнхийлөгчийн суудал нь өс хонзонгийн талбар шиг л байх болждээ уг нь энэ чинь улс орон шүү дээ эд нар одоо болиосой билээдэ арай юмаа энхбаяр дарга минь одоо болиж үздээ та энэ улс ард түмнийг ингэж самарч яах гээд байгаамдэ яасан дуусдаггүй шунал вэ. Ёооооооооое

    Хариулах
  7. Zochiiiiiiiiin 2017-05-14 21:01 at 21:01

    Enhbayr mine bolij vzde odoo taniig demjih hvn barag baihgvi odoo hvmvvsiin durgvi tanid hvrj ehelj bga shv oilgo

    Хариулах
  8. зочин 2017-05-14 21:58 at 21:58

    Монгол улс чинь өөрийн гэсэн хуультай дүрэмтэй учраас хуулиндаа захирагдах хэрэгтэй шүү дээ тэгээд ч Энэ Энхбаяр ер хэн юм бэ бүх л албан тушаалыг хашсан хорчин гар шүү дээ хаашаа юм миний ард түмэн чинь ухаантай биздээ нэгэн хөгийн шоучин гарын төлөө битгий ингэж шоудаааа

    Хариулах
  9. айсан хэнч байхгүй ээ лол 2017-05-15 00:04 at 00:04

    харин наадахыг чинь хууль зөрчиж нэрийг бүртгэх хэнч гарч ирэхгүй. хуулиар болохгүй гээд байхад бүтэхгүй эд нар ийм байж

    Хариулах
  10. атар 2017-05-15 00:36 at 00:36

    Өөр яах иүм энгэж гарахгүй бол удахгүй хужаа нарт улсаа худалдах гээд энхбаярййг дэмжинэ

    Хариулах
  11. Нэргүй 2017-05-15 00:42 at 00:42

    ner devshsen ch gesen Mongoliin ard tumen teneg bish tul 0.0001 huvi ni sanalaa ogno .Erh medeld heterhii shunasan hund toriin joloo buu atguul gej Chingis haan surgasan bilee.

    Хариулах
  12. Зочин 2017-05-15 03:53 at 03:53

    Бух хууль хучэн бур хамран зутгэж байсан тууний богсийг нь долоох шахам явсан гологнууд нь хуртэл энэ хуний эсрэг их хэлмэгдуулэлт нь орж ямар их зовоов доо. Яс юман дээр Элбэгдорж л энэ хунийг хоролж байгааг монголчууд мэднээ . Монгол хоер хуваагдаад байна энэ эв нэгдэлуу Элбэгдоржоо таний хийсэн 8 жилийн ажил шив дээ

    Хариулах
  13. Зочин 2017-05-15 07:08 at 07:08

    Монголыг МАНАН-Н гэмт бүлэглэл дур зоргоороо хөлөлгөж шудрага ёсыг уландаа гишгэж байхад МАХН болон Энхбаяр тэмцэх нь зөв. Гэмт хэрэгтэн Баттулгыг бүртгэж Энхболдыг ялуулах ээлжит жүжгээ Элбэгдорж Баяр Энхболд Баттулга нар эхлүүлэхээр улайрч байна.нүгэл нь нүдээрээ гарах өдөр удахгүй.

    Хариулах
  14. zocin 2017-05-15 09:34 at 09:34

    Enkhbayar garval avilgal avsan humuus nileed ni uls teriin tavcangaas ceverlegdene. Tiim uchraas Mongol ulsaa hugjuulie gevel ehnii eeljind avilgal avsan humuusiig zailuulah heregtei bnaa

    Хариулах
  15. ИРГЭН 2017-05-15 09:39 at 09:39

    ЭНХБАЯРААС ИНГЭТЛЭЭ АЙХ ГЭЖ , БҮРГЭЭД ШУДАРГА ӨРСӨЛДЧИХӨӨЧ

    Хариулах
  16. зочин 2017-05-15 09:44 at 09:44

    МАН-ын сонгуулийн үеийн 60 тэрбумын асуудал хуулийн байгууллагад очсон биздээ. Тэр бичлэгт дуу хоолой нь сонсогдоод байсан М.Энхболд бас л сэжигтэн биш юм уу. Бүгд л адилхан байгаа юм биш үү

    Хариулах
  17. sanjaa 2017-05-15 11:05 at 11:05

    Enxbayar eronxiilogch bolwol yun ter exneriiin erxiiin unje. jinxene ush xonzon tend yawagdana

    Хариулах
  18. 0000 2017-05-15 13:04 at 13:04

    Ард түмэнд үнэндээ сонголт алга хулгайч нар л хоорондоо маргаж өрсөлдөж Ард түмнийг тэнэг мэт үзэж байна

    Хариулах
  19. зочин 2017-05-15 13:32 at 13:32

    АВИЛГАЧИДЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ АРД ТУМНИЙГ ХАГАРАЛДУУЛЖ ЭРХ МЭДЭЛ ОЛЖ АВАХ ГЭЖ БАЙНА УНЭНДЭЭ ЭРХ МЭДЭЛГУЙ БОЛ ЭНЭ МУУ АВИЛГАЧИН ХЭН Ч БИШ ХЭН Ч ТООЖ АВИЛГА ЕГЕХГУЙ ЯГ ЕЕРТЕЙ НЬ ТААРСАН БАЛИАР СЭЛЭНГЭ ШАРАВГАРДОРЖ МЭТИЙН ЭРХ МЭДЭЛГУЙ БОЛ ЕЛСЕЖ УХЭХ ГЭЖ БАЙГАА ЮМНУУД ХУН ХЕЛСЕЛЖ ХЭРУУЛ ХИЙЖ ЯВДАГ Ш ДЭЭ

    Хариулах

sanjaa-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн