УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байх үед Х.Нямбаатар гишүүн хар тамхитай холбоотой хэрэгт бүх насаар нь хорих ял оноож буй талаар дараах мэдээллийг хийсэн юм.

Тэрбээр ” Мансууруулах эм,  сэтгэцэд нөлөөт бодис түүнийг хууль бусаар олж авах, ашиглах, тээвэрлэх, цаашлаад зохион байгуулалттай гэмт бүлэг энэ хэргийг үйлдсэн тохиолдолд ялыг хүндрүүлэхээр энэ удаагийн өөрчлөлтөөр орж ирж байна. Бүх насаар нь хорих ялтай.

Хууль хэрэглээний практикт нэг төвөгтэй ойлголт байсан. Энэ нь юу вэ гэвэл хэрэглэсэн хүмүүсийн зүйлчлэлийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нэлээн хүндрэлтэй, төвөгтэй байсан юм.

Үүний шийдлийг гаргаж хууль бусаар олж авах гэдэг үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой болж байна. Тээвэрлэсэн болон худалдан борлуулсан, цаашлаад зохион байгуулалттай гэмт бүлэглэл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын худалдаа үйлдвэрлэл эрхэлсэн тохиолдолд бүх насаар нь хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл орж ирж байгаа” гэв.

 

By updown

2 thoughts on “Х.Нямбаатар: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэгт бүх насаар нь хорих ял онооно”
  1. Саяхан л хятад улсыг хар тамхины хэрэгтнүүдийг бүх насаар нь хорьдог хамгийн харгис хатуу гэж бид чинь амтай болгон нь шүүмжилж байсан . Нямбаатар аа хятадыг дагаж харгис хатуу,хүний эрхийг хязүааралсан хууль хийж байна уу? ккк Америкийн зарим мужид сэтгэцэд нөлөөлдөг зарим төрлийг зөвшөөрдөг гэж дуулсан . Тэр жишгээр монгол улс баримталж хар тамхины зарим төрлийг зөшөөрвөл зүгээгүй юу

    1. харин тийм ээ. сонгуулж дохож хятадыг муулах сендром эхлэх үеээр хятад шиг бүх насаар нь хорих хууль санаачилвал Нямбаатар таны улс төрийн карьерт муугаар нөлөөлөхгүй гэх газаргүй ээ ккк Америкийг дуурайж сэтгэцэд нөлөөлдөг гэх ч тохируулж хэрэглэвэл их гоё байдаг зарим төрлийн бэлдмэлийг хэрэглэхийг зөвшөөрвөл яасан юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн