2019 оны 12 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хөвсгөлийн уулархаг нутаг болон Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 10-12 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.