Сингапурын хэдэн тэрбум долларын хөрөнгөтэй нэгэн компани Австралийн 89 000 мегалитр усыг Канадын тэтгэврийн санд зарж байна. Ус ашиглалтын багцын эрхийг худалдаж буй энэ үйл явц Австралийн түүхэн дэх хамгийн их ган гачигтай яг давхцаж таарч байгаа юм.
Шинэ Өмнөд Уэльс мужид усны хэмнэлтийн хатуу арга хэмжээ хэрэгжиж, усалгааны шлангийг хүртэл хэрэглэхийг хоригложээ. Гэтэл энэ үеэр бүтээгдэхүүн-хөдөө аж ахуйн аварга компани болох Olam International компани огтхон ч санаа зоволгүйгээр, 89 тэрбум литр ус ашиглалтын байнгын эрхийг 490 сая ам.доллараар зарсан байна.
Уг компани Канадын тэтгэврийн томоохон сангуудын нэгд усны эрхээ худалджээ. Усыг миндаль самрын суулгацын усалгаанд ашиглахаар болж байгаа нь гадаадын фермүүдийн эзэмшил, Австралийн усны нөөцийн асуудлаар хурц маргаан дэгдэхэд хүргэсэн байна.
Гэхдээ Австралийн зарим иргэд энэ усыг хаашаа ч алга болоогүй, зарагдаагүй, харин зориулалтын дагуу л ашиглана гэж үзэж байна. Харин ганцхан эзэмшигч нь л өөрчлөгдсөн гэжээ. Австралид өмнө нь тохиож байгаагүй халуун зун болж байна. Энд бороо хур орохгүй, ган гачиг ихтэйн дээр түймэр дэгдэж, хөдөө аж ахуйд нь сөргөөр нөлөөлж байгаа юм.
Эх сурвалж: lifter.com