Хятад: Монголчууд дэлхийн ой тогтоолтын аваргын хамаг медалийг хамлаа, аймшигтай, анхаар!

БНХАУ-ын Үхань хотод зохион байгуулагдсан Дэлхийн ой тогтоолтын спортын холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12-р сарын 3-наас 12-р сарын 08-ны хооронд 33 орны 520 тамирчид 5 өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодруулсан.

Энэхүү тэмцээнд манай улсыг төлөөлөн 16 тамирчин багш, дасгалжуулагч нарын хамт амжилттай оролцон 5 алт, 8 мөнгө, 7 хүрэл нийт 20 медаль хүртэж, багаараа дэлхийн холбооны дээд аварга болсон тухай баярт мэдээг бидэнд дуулгасан билээ.

Бид баярт мэдээгээ дуулаад удаагүй байхад Хятадын сайт дээр хоёр жилийн өмнө “Монголын оюун ухааны тамирчдаас эмээсэн, тэднээс болгоомжилсон өнгө аяс бүхий мэдээлэл хятадын сайт дээр гарсан тухай нэрт орчуулагч, доктор, профессор Д.Болдбаатар өөрийн boldbaatar Dorjsuren нүүр номондоо дараах постыг оруулжээ.

Тэрбээр “Хятадын сайт дээр гарсан энэхүү бичлэг дээр “3-хан сая хүн амтай Монголчууд дэлхийн ой тогтоолтын спортын аварга шалгаруулах тэмцээний хамаг медалийг хамлаа. Аймшигтай, болгоомжлогтун” гэсэн утгатай зүйл бичжээ.

Намайг урд ажлаар явж байхад нэг албаны хүн зоогийн ширээний ард “Та хятад хэлийг маш богино хугацаанд заагаад ном уншуулж сургадаг гэсэн. Сүүлийн үед танай ой тогтоолтын тамирчид дэлхийд цахиур хагалаад байгаа. Тэдний амжилт таны аргатай ямар нэгэн сэжмээр холбогддог уу?” хэмээн асууж билээ.

Өвгөдөөс уламжлагдаж ирсэн оюуны оньсыг тайлах арга ухаан харийн хүчирхэг гүрнүүдийн хувьд тайлагдашгүй оньсого мэт санагддаг байж мэдэх л дээ.

Миний энэ оруулсан бичвэр 2017 оных юм. Сая манай ой тогтоолтын баг бас л хамаг медалийг нь хамаад ирсэн сурагтай байна лээ. Хошин урлагийнхан дунд одоо гавьяатаас нь илүүтэй “гавьяагүйг” нь тоолоход амар болчихоод байгаа төр засгийн шагнал урамшлын хошин бодлого, тогтолцоо үйлчилж байгаа нөхцөлд амжилт бүтээлээрээ дэлхий нийтийг гайхшируулаад байгаа ой тогтоолтын аварга дүү нар минь дотоодоос илүү харж билүү долоогоод юу хийх билээ” хэмээсэн байна.

zhuanlan.zhihu.com сайт дээр дараах байдлаар мэдээлэл түгсэн байна.

Анхаар! Тархины ой санамжийн тэмцээнд Монголын баг ахин өрсөлдөж, 73 медаль хүртэж, дэлхийн 6 шинэ дээд амжилтыг тогтоов. Хүч чадал нь аймшигтай юм!

 

“8-р сарын 26-нд БНХАУ-ын Хонконг хотноо болсон Азийн ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээнд 11 орны 50 гаруй тамирчин, түүний дотор Монголын шигшээ баг оролцов. Монголын баг маш их хүч чадлаа харуулж эхний өдөр гурван тэмцээнд 27 медалийн 18-ыг нь хүртсэн бөгөөд тэмцээний сүүлийн өдөр тэд нийт тэмцээний эхний гурван байрт орсон байна. Тоглогчид ямар ч медалийг хуваалцах боломжгүй, тэдний хүч чадал аймшигтай юм!

28 алт, 25 мөнгө, 20 хүрэл медаль: Монголын баг нийт 90 медалийн 73-т нь тэнцэж, дэлхийн 6 шинэ дээд амжилтыг эвдлээ.

Сүүлийн 3 жилийн хугацаанд манай тамирчид АНУ, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайвань, Их Британи, Сингапур, Өмнөд Солонгос зэрэг 44 улсад 44 удаа оролцсон. Монголын тамирчид нийт 685 медаль цуглуулав” гээд тамирчдын амжилтаас дурьдсан байна.

Бэлтгэсэн: Н.БАТАА

25 thoughts on “Хятад: Монголчууд дэлхийн ой тогтоолтын аваргын хамаг медалийг хамлаа, аймшигтай, анхаар!

  1. з 2019-12-10 15:30 at 15:30

    зөв чиглүүлэх хэрэгтэй

    Хариулах
  2. Хөгжлийн төлөө 2019-12-10 15:38 at 15:38

    Улам өргөжүүлж хөгжүүлэх хэрэгтэй. Ой тогтоолтоос гадна зохион бүтээх тал дээр үсрэлт гаргаж дэлхийд оюунаараа гайхуулах хэрэгтэй.

    Хариулах
    1. Нэргүй 2019-12-10 22:06 at 22:06

      Миний монголын үр сад мундаг шүү!!!!яАмжилт!

      Хариулах
  3. Зочин 2019-12-10 16:39 at 16:39

    Одоо ой тогтоолтоор дэлхийд тэргүүлж байгаа бол шинэ бүтээл гаргах,шинийг санаачлах, техник технолгийн дэвшил нэвтрүүлэхэд залуучууд маань удахгүй цахиур хагалах болтугай. Улс орон маань хөгжин бадартугай

    Хариулах
    1. Арга билэг 2019-12-11 13:50 at 13:50

      Ерөөл бат оршиг

      Хариулах
  4. Superhuman Geniuses (Extraordinary People Documentary) | Real Stories 2019-12-10 16:55 at 16:55

    MANGAR PATSAANUUDIG HOSHGORUULJ BAIHGUYUDAA,HEDHEN SEC HEDEN HUZUR UZUULEED TEGEED DELHIIN AVRAGA BOLNO GEJ YU BAIHVDE,TSAANA CHINI TSEEJEEREE FISIC HIMII BODLOGO BODDOG 8 NASTAI HUUHED TELEVIZEER GARCH BAINA,YOSTOI GAHALTAI,ENE JINHENE GOTS AVIYAASTAN

    Хариулах
    1. Нэргүй 2019-12-10 23:29 at 23:29

      goe hellee shvv

      Хариулах
    2. Нэргүй 2019-12-11 11:10 at 11:10

      yugaa yriad l bn da ene chin suuri ni oilgoj bn u ym tseejleh hurd sn bn gdg ni medeelel hurdan tseejilj bolovsruulna chi iimerhuu surug ym bitgi bichij bai Gadaadaas iluu dotoodiin daisan l ayultai bdg gj unen shu

      Хариулах
    3. Зочин 2019-12-11 12:40 at 12:40

      Дэлхийн 7 тэрбум хүн дотор гоц авьяастанууд энд тэнд байлгүй яахав. Гэхдээ энэ хүүхдүүд шиг багаараа хамаг медалийг нь хамаад, рекордуудыг нь эвдээд, бусад орноос шалгараад ирсэн өрсөлдөгчдөө хол хаяад ирж байгаа тохиолдол байхгүйд хамаг учир байгаа юмаа. Хэдэн секунд байтугай хэдэн өдөр цээжлэх гээд чадахгүй чиний тархины тухай энд яриагүй шүү. Чамайг хэчнээн хошгоруулаад ч чиний тархи бараадахгүй чадварын тухай ярьж байна. Нэмж хэлэхэд телевиз, интернэтээр гайхуулаад байгаа гоц хүмүүсийн талаарх янз бүрийн бичлэг, нийтлэл болгонд итгэх хэрэггүй. Ихэнх нь хулхи, хошгоруулсан шоу байдаг юмаа.

      Хариулах
      1. Оогий 2019-12-11 14:15 at 14:15

        Яг үнэнв Гоё хэллээ

        Хариулах
  5. Zz 2019-12-10 18:53 at 18:53

    Ухаан байхгүй мал улсууд шүү дээ ашиглаж юм бүтээж мэдэхгүй

    Хариулах
    1. Нэргүй 2019-12-15 21:02 at 21:02

      Chi ho ter uhaantai gazar luugaa zail

      Хариулах
  6. Д. Болдбаатар гуайг мэддэггүй сэтгүүлч байдаг гэж үү 2019-12-10 19:38 at 19:38

    Энэ сэтгүүлч нар нь ном уншдаггүй юм байх даа. Д. Болдбаатар гуайг танидаггүй юм гэхэд мэдмээр аа. Сэтгүүл зүйн салбарынхан мэдэхгүй байна гэхээр хэлэх ч үг алга

    Хариулах
  7. Бат 2019-12-10 19:46 at 19:46

    Казино л тоглохгүй юм бол хэндмхэрэгиэй юм б

    Хариулах
    1. KAZINOCHIN 2019-12-10 21:06 at 21:06

      IIM HUMUUSIIG KAZINOD ORUULDAGGUI YUMAA HORIOTOI BAIDAGIIN

      Хариулах
    2. Зочин 2019-12-11 12:13 at 12:13

      Чиний тархи хушганаас томгүй болохоор толгойд чинь казиногоос өөр юм орохгүй байгаа юм. Энэ хүүхдүүд улсынхаа нэр хүндийг дэлхийд мандуулж байна. Үүнийг үндэстний суу алдар гэдэг юм. Чи ойлгохгүй.

      Хариулах
  8. Монголхүү 2019-12-10 21:23 at 21:23

    Гайхамшигтай! Сургууль бүрт ой тогтоолтын аргачилал, түргэн уншлагын аргачлалыг заадаг болох хэрэгтэй. Тэгвэл ямар байхыг, Монгол ямар болохыг дэлхий харж дэлдэгнэх болно…

    Хариулах
  9. Иргэн 2019-12-10 23:06 at 23:06

    Энэ Мөнхшүр Энхшүр гэсэн ихэр охидыг Хятадын их сургуулийг сонгож сурсанд харамсаад байх юмаа. Хятадад сурч байгаа Монгол хүүхдүүдийг хөөргөөд онц дүн тавиад нөгөө хэд мундаг байна гэж өөрсдийгөө бодоод юу сурахгүй ирэх юмаа. Хятад хэлтэй, Хятадад сэтгэлтэй хүмүүс л бэлдээд байх шиг байна шүү. Сургуулиа төгсөж ирээд мэргэжлээрээ ажиллахад юу ч сураагүй тул гологдоод хятад хэлний хэлмэрчийн ажил л хийж байна. Эцэг эх энэ талаар анхаарч хүүхдээ Хятадад битгий сургаачээ.

    Хариулах
    1. Иргэн 2019-12-11 08:54 at 08:54

      Зөв хэллээ. Хятадад сурсан хүмүүс маш муу боловсрол эзэмшдэг, тэгээд одоо Монголоор дүүрэн хөөрхөн залуучууд хужаа нарын орчуулагч хийгээд явж байна даа.

      Хариулах
  10. мгл хүү 2019-12-11 09:05 at 09:05

    манай одоо энэ тэмцээнийг зохион байгуулмаар юм…

    Хариулах
    1. Зочин 2019-12-11 12:02 at 12:02

      Чамайг монгол хүү гэж бодохгүй л байна шүү.

      Хариулах
  11. иргэн 2019-12-11 11:42 at 11:42

    jiriin irged n iim baihad tolgoi der garsan n dandaa duraakuud baikh yumaa, hachin hachin huuli durem gargan

    Хариулах
  12. Зочин 2019-12-11 12:05 at 12:05

    Гайхамшиг!!! Хятадуудыг чичрүүлсэн байна шүү дээ. Монголын ирээдүй болсон хүүхэд залуучууд маань оюун ухаанаараа дэлхийд мөнхөд цойлох болтугай.

    Хариулах
  13. Bat 2019-12-11 12:17 at 12:17

    Ой тогтоолт сайтай байна гэдэг ямарч улсын хэлийг хурдан сурах тeхник тeхнологийг илүү хурдан сурах хичээл номоо мартахгүй илүү хурдан сурах онц сурах гээд их хэрэгтэй зүйл. Ингэхлээр монголчууд маань их ухаалаг oyunlag хүмүүс бөгөөд мартамхай тэнэг хүмүүс биш yum.

    Хариулах
    1. Зочин 2019-12-11 12:46 at 12:46

      Техник технологоо байг ээ гэхэд хамгийн наад зах нь улсынхаа нэр хүндийг олон улсад мандуулж байна. Болоо шд.

      Хариулах

Zz-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн