Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хүчингүй болгох тухай асуудлыг өнгөрсөн жилийн хугацаанд зарим нэг судлаачид, эдийн засагчид, хуульчид ярьж хэлсээр байсан ч нүдэн балай, чих нь дүлий явсаар өнөөдрийг хүрээд байна.
Тэгвэл саяхнаас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг” яагаад хүчингүй болгох талаар дуугарч эхлээд байна. Тэр өнөөдөр өөрийн фэйсбүүк хуудсандаа “Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг яагаад хүчингүй болгож, 34,7 их наяд төгрөгийг шалгах шаардлагатай вэ?
ОУВС-ийн судалгаагаар 1991-2015 онд 158 орны хувьд далд эдийн засаг дунджаар ДНБ-ий 31,9% байна. Хамгийн их нь Зимбабве 60,6%, Боливи 62,3% байна. Хамгийн бага нь Австри 8,9%, Швейцар 7,2% байна.
Монгол Улсын хувьд далд эдийн засаг бага жилдээ 12,02%, их жилдээ 21,12%, дунджаар 17,28% байжээ. Гэтэл 2015 онд “Э/з ил тод байдлын тухай” хуулиар өршөөгдсөн хэмжээ ДНБ-ий 150% буюу 34,7 их наяд төгрөг байсан. Монгол Улсад ийм хэмжээний далд эдийн засаг байх огт үндэслэлгүй бөгөөд ихдээ 21,12% байсан гэхээр 30 орчим их наяд төгрөг нь ГАДААДААС ЭХ ҮҮСВЭРТЭЙ МӨНГӨ УГААЛТ, мөн ИРЭЭДҮЙД ОЛОХООР ТӨЛӨВЛӨСӨН ГЭМТ ХЭРГИЙН ОРЛОГО ЮМ!
Энэ нь эдийн засгийн аюулгүй байдал, цаашлаад Үндэсний аюулгүй байдлын асуудал юм. Тийм учраас Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хүчингүй болгож, 34,7 их наяд төгрөгийг заавал шалгах шаардлагатай!” хэмээн пост оруулжээ.
1 comment
Ийм яамтай ийм сайдтай байхад хууль хэзээч хэрэгжихгүй