Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд

Өнөөдөр нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2019 оны 12 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

  Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 12-17 градус,  Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Үдээс хойш цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд  8-13 метр. 7-9 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн