Сидней хотод 100 гаруй жилийн хугацаанд хуримтлуулсан туршлагад тулгуурласан анхны томоохон амьтны хүрээлэн байгуулагджээ. Бямба гарагт нээлтээ хийсэн амьтдын хүрээлэн, зэрлэг амьтдыг байгальд тавих хэрэгтэй, эсвэл халамжлах ёстой гэсэн маргаан тод өрнөх болсон цагт нээгдэж байна. Амьтны хүрээлэнгүүд сайн үйлсийн нэг болж чадах уу гэсэн асуултад хүмүүс янз бүрээр хариулдаг.
Амьтны хүрээлэнгүүд анх байгуулагдсанаасаа хойш ихээхэн хувьсан өөрчлөгдөж байгаа. Эхлээд баячуудын өөрсдийн хүчээр, хувиараа цуглуулсан амьтдыг нэгтгэн бусдад харуулах гэсэн арга зам болж байсан бол хожим нь энд цугласан амьтад шинжлэх ухааны судалгаа, туршилт хийгдэх томоохон бааз болж байв.
Хожим нь энэ газрууд олон нийтэд үзүүлж, мөнгө олох аялал жуулчлалын бүс болж байсан бол 1970-аад оноос хойш байгаль хамгаалал, ховордсон амьдтыг хамгаалах арга зам болж ирсэн билээ.
Амьтны хүрээлэн буй орчны эрдэм шинжилгээний зарим ажилчин, эрдэмтэд амьтны хүрээлэн сүүлийн 50 жилийн хугацаанд нэлээд сайжирсан гэж үзэж байна. Нэгэн академич ВВС агентлагт хэлэхдээ: “Бидэнд амьтны хүрээлэл илүү их хэрэггүй” хэмээн өгүүлсэн байна.
Сиднейн амьтны хүрээлэн хотын төвөөс баруун зүгт 40 км зайд байрладаг бөгөөд энэ нь Австралийн хамгийн том аялал жуулчлалын бүс юм байна. Энд Африкийн арслан, Суматран бар, гялалзуур тахиа, авгалдай зэрэг ховордсон зэрлэг ан амьтдыг нутагшуулсан байна.
Шинэ амьтны хүрээлэнгийн менежер Жейк Бургесс хэлэхдээ “Миний аав анх 80-аад оны үед Сиднейн аквариумыг удирдаж байсан хүн. Бид хамтдаа Сиднейн баруун хэсэгт байрлах төгс газар нутгийг сонгож, энд ховордсон амьтдын хүрээлэн байгуулах ажлыг сэргээсэн” хэмээн хэлсэн байна.
Шинэ амьтны хүрээлэн 1916 онд нээгдсэн алдартай аялал жуулчлалын газрыг түшилэн байгуулагдсан бөгөөд далайн эрэг орчмын халуухан уур амьсгалаас зочдыг хамгаалж, тэдэнд таатай орчин бий болгох, амьтдыг сэрүүн байлгах, агааржуулалттай сүүдрэвч, цаг уурын хяналтын станц бүхий шинэ технологи суулгасан аж.
Харин Колорадо Их Сургуулийн хувьслын биологийн профессор Марк Беков “Бидэнд дахиад амьтны хүрээлэнгийн хэрэг байхгүй” хэмээн хэлсэн байна. Тэрээр амьтны хүрээлэнг эсэргүүцэн, шүүмжлэгчдийн нэг бөгөөд амьтдын хүрээлэнд ирсэн далайн амьтдын 35 хувь нь үхдэг гэдгийг дурдаад бар нь үхсэн Их Британид амьтны хүрээлэнд шинэчлэл хийхийг уриалж байсан нэгэн юм.
Мөн амьтдын мэдрэхүйг судалдаг профессор Бекофф байгальд амьдрах хүрээллээсээ хэд дахин жижиг орчинд амьдардаг зоопаркийн амьтад стресс, айдас, уйтгар гунигт автаж байдаг тухай хэлжээ.
Хэрвээ хүмүүс тэдэндтэй муур, нохой тэжээдэг шигээ дотно харьцвал тэдний сэтгэл хөдлөлийг мэдэрч чадна. Тэгээд тэд зүгээр л түгжигдсэн байгааг олж харна гэсэн байна. Мөн амьтны хүрээлэнд ирсэн заанууд стрессээ тэсвэрлэж чаддаггүйгээс болж зэрлэг заанаас хамаагүй богино насалдаг болохыг мөн судлаачид нотолсон байна.
Эх сурвалж: ВВС