Сугалаанд хожсон мэт мессеж ирвэл холбоо барих шаардлагагүй

Сүүлийн өдрүүдэд иргэдийн гар утсанд сугалаанд хожсон мэт мессежүүд гадаад улсын дугаараас ирж байна. Энэ нь ямар нэг сугалаат уралдаа биш бөгөөд харин залилан мэхлэх гэмт хэрэг юм.
Хэрэв та энэ төрлийн мэдээлэл хүлээж авсан бол ямар нэг байдлаар холбоо барих шаардлагагүй. Мөн ямар ч тохиолдолд тэдэнд урьдчилгаа хэлбэрээр мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба
2 сэтгэгдэлтэй
Нэргүй
2019-11-30 15:48 at 15:48
Шаа сда гээл болоо
Зочин
2019-11-30 17:29 at 17:29
Надад нээрээ яг ийм мессэж ирчихсэн байсан. Шууд л delete хийсэн. Манай цагдаагийнхан ингэж сэрэмжлүүлэг хүргэж байгаа нь сайшаалтай.