УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүнээс 2018 оны аравдугаар сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн 65.9%-ийн саналаар батлагдлаа. Ингэснээр хүсэлт гаргасан хүүхэд бүр хүүхдийн 20,000 төгрөг авах боломжтой болж байна.

Өнөөдрийн байдлаар албан ёсоор нийт хүүхдийн 80 хувьд нь сар бүр 20 мянган төгрөг олгож байгаа. УИХ 2019 оны төсөв батлахдаа нийт хүүхдийн 80 хувьд буюу 912,000 хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжид шаардлагатай 218 тэрбум төгрөгийг баталсан.

Тэгвэл уг тогтоолын төсөл батлагдсанаар бүх хүүхэд хүүхдийн мөнгө авах боломжтой болж байгаа бөгөөд үүнд 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Гэхдээ уг мөнгийг 2020 оны төсөвт суулгасан бөгөөд тогтоолын төсөл батлагдвал нэмж 228 мянган хүүхэд сар бүр 20,000 төгрөг авах боломж бүрдэж байна.

By updown

One thought on “Ирэх оноос эхлээд хүүхэд бүр 20.000 төгрөг авах боломж бүрдлээ”
  1. Наад 20000 төгрөг чинь хүүхдүүдэд ямарч хэрэггүй тэрний оронд нэг сайхан спортын том иж бүрдэл цогцолбор бариад өгчихөөч дээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн