2019-11-29 13:291min00

МАН-ын Удирдах зөвлөл Сонгуулийн хуулийг хэлэлцэнэ

01

МАН-ын Удирдах зөвлөл одоо 13.00 цагаас хуралдахаар тов гаргажээ. Уг хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ гэж эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Сонгуулийн тухай хуулийг ирэх долоо хоногт УИХ-ын даргад өргөн барих юм.

Үүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл ирэх оны УИХ-ын сонгуулийн тогтолцоог тодорхой болгож нэгдсэн саналд  хүрэхээр болжээ. МАН-ын удирдлагууд сонгуулийн тогтолцоог холимог мажоритараар зохион байгуулж,  60:16 буюу 60 нь жижиг мажоритараар, 16-г том мажоритар сонгох асуудал яригдаж байгаа гэнэ. АН-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлд оруулахаар сонгуулийн холимог тогтолцоог санал болгосон ч МАН-ын олонх нь дэмжээгүй тус саналыг нь унагаасан билээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй