Алдарт дуучин Тина Тёрнер энэ сарын 26-нд 80 нас хүрч, өөртөө Твиттерээр баяр хүргэсэн байна. Харвалт, гэдэсний хорт хавдар, бөөрний өвчнөөр шаналж явсан дуучин эмэгтэй ийм агуу том ойгоо эрүүл саруул угтаж байгаадаа үнэхээр их баяртай байгаа аж.

“Тийм ээ, би 80 нас хүрлээ. Би 80 насаа яаж төсөөлж байсан гээч? Лав л ийм биш. Харин одоо би ямар байна гээч? Би гайхалтай харагдаж, хүнд өвчнүүдийг даван туулж, бие минь үнэхээр сайхан байна. Яг л надад хоёр амьдрах боломж олгосон мэт. Би 80 настай эмэгтэй болсондоо аз жаргалтай байна” гэжээ.

Тина Тёрнер 2013 онд цус харваж, 2016 онд гэдэсний хорт хавдартай болохоо мэдсэн юм. Энэ тухайгаа тэрбээр дурсамж номондоо бичиж үлдээжээ. Дараа нь түүний бөөрний өвчин улам хүндэрсэн байна.

2016, 2017 онд Тина гэдэсний хавдраа авахуулах, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орсон юм. Түүнд нөхөр Эрвин Бах нь өрөөсөн бөөрөө өгчээ.

Одоо түүний карьерын онцгой мөчүүдийг эргэн санацгаая.

Тинагийн анхны нөхөр нь Айк Тёрнер хэмээх залуу байсан юм. Түүний дарамтаас болоод Тина золтой л амиа хорлочихоогүй билээ. Тэдний гэрлэлт 1962-1978 он хүртэл үргэлжилжээ.

1980-аад онд Тина дуучны карьерынхаа оргилд хүрсэн юм.

1985 онд тэрбээр Мел Гибсонтой хамтдаа “Ухаангүй Макс 3” кинонд тоглосон түүхтэй.

Тэрбээр удаан хугацаанд тоглож, 1998 онд ч ийм гоё хэвээрээ байсан.

Тина саяхан Нью-Йоркт Бродвейн “Тина” мюзиклын нээлтэд оролцсон байдаг. Энэ бол 11 дүгээр сарын 7-ны зураг.

Тина 40 гаруй насандаа одоогийн нөхөртэйгөө учирсан. Тэр цагаас хойш энэ хос огтхон ч салаагүй юм. 1995 онд тэд Швейцарьт шилжиж иржээ.

Эх сурвалж: lifter.com.ua

 

By updown

One thought on “Хавдар, харвалт, бөөрний өвчнийг ялсан Тина Тёрнер 80 нас хүрлээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн