“WE” хэмээн нэрлэгдэх гар утасны цоо шинэ аппликэйшн энэ сарын 26-нд нээлтээ хийлээ. Аппликэйшний гол хэсэг нь бидний эрүүл мэндэд чиглэгдсэн бөгөөд өдөр тутамдаа хийдэг алхалтад тулгуурлагдсан. Замын түгжрэл, стресс, хөдөлгөөний дутагдал гэх мэт нийгэмд тулгамдсан асуудал нь хүн бүрийн амьдралд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөөг үзүүлж байдаг бол энэхүү аппликэйшнийг гар утсандаа суулгаж нэг км алхах тутамдаа 300 оноог цуглуулах боломжтой юм.
Алхаж цуглуулсан оноо бүрээрээ “WE” аппликэйшнтэй хамтран ажиллаж буй байгууллагуудаас хөнгөлөлт авах боломжтой бөгөөд алхсан газар бүрийг интернетгүй орчинд ч автоматаар тооцож болдгоороо давуу талтай.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс өдөр бүр 10-аас дээш минут тогтмол алхаж аливаа өвчлөлүүд, хорт хавдар зэргээс урьдчилан сэргийлэх хүчин зүйл болдог хэмээн үзсэн байдаг. Үүгээр ч зогсохгүй НИТХ-ээс хийсэн сүүлийн таван жилийн судалгаагаар нийслэлд иргэдийн 70 гаруй хувь нь түгжрэлээс хамааралтайгаар өдөртөө бүтээх ажлынхаа зөвхөн гуравны нэгийг амжуулж байгаа гэсэн дүн гарчээ. Оноо цуглуулж, мөнгө олонгоо давхар эрүүл мэнддээ анхаарал хандуулах, түгжрэлийг багасгах гээд олон давуу талыг бүрдүүлэхийг зорьсон залуус өөрсдийн бүтээсэн аппликэйшнийхаа нээлтэд зориулан чалленж зарлаж, хамгийн өндөр оноо цуглуулсан нэг хэрэглэгчид “IPHONE-11” гар утсыг хонжвор болгон өгөх гэнэ.