Оросын бизнесмэн Олег Дерипаскагийн төлөөлөгч түүний Киприйн иргэншлээ хасуулсан гэх мэдээллийг үгүйсгэлээ. Энэ тухай тэрбээр РБК-д мэдээлсэн байна.
“Олег Дерипаскагийн Киприйн иргэншлийн хассан гэх мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй. Тэрбээр Киприйн Засгийн газраас иргэншлийнхээ талаар албан ёсны мэдээлэл аваагүй байна” хэмээн Дерипаскагийн төлөөлөгч хэлсэн аж.
Түүнчлэн тэрбээр Оросын бизнест хүндрэл учруулах зорилгоор АНУ Кипр улсад даралт шахалт үзүүлж байгаа гэсэн байна. Энэ бол ноцтой асуудал болохоор дэлхий нийт маш ихээр санаа зовниж байгаа гэжээ.
Киприйн Politis сонинд өмнө нь Олег Дерипаскагийн Киприйн иргэншлийг хассан тухай мэдээлэл гарсан юм. “Базовый элемент”-ийг эзэмшигч, түүнчлэн “Русал”, “En+Group”-ийн ерөнхийлөгч тэрбээр Киприйн засаг захиргаатай “асуудалтай” оросуудын жагсаалтад багтжээ.
Дерипаска нь 2017 онд “алтан паспорт” хөтөлбөрийн хүрээнд Киприйн паспорт авсан юм. Энэ нь Киприйн эдийн засаг 2 саяас дээш еврогийн хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэдэд олгодог иргэншлийн паспорт юм байна.
Эх сурвалж: finance.rambler.ru