УИХ-ын чуулганы хуралдаан СЗХ-ны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлаар үргэлжилсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн горимын санал гаргалаа.

Тэрээр “Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлаар МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авах горимын санал гаргаж байна” гэв. Горимын саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч, бүлгээр хэлэлцэх боломжийг олгож МАН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өгснөөр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн