Нийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын тайлант өдөрлөгийг дүүрэг тус бүрт зохион байгуулна

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Нийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын жилийн ажлын тайлант өдөрлөг”-ийг дүүрэг тус бүрт зохион байгуулах бөгөөд Нийслэлийн Улаанбаатар чуулга, Нийслэлийн Соёлын төв өргөө, Улаанбаатар хотын музей зэрэг байгууллагууд 2019 оны 11 дүгээр сарын 08-нд Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан 2019 оны 11 дүгээр сарын 11-нд төв номын сангийн байранд, Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай, Налайх, Чингэлтэй дүүргийн Соёлын орднууд 11 дүгээр сарын 12-21-ний өдрүүдэд соёлын ордондоо тус тус зохион байгуулна.

Тус өдөрлөгийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн байгууллагууд 2019 оны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа тайлагнасан үзэсгэлэн гаргаж, урлагийн тоглолтоо зохион байгуулахын зэрэгцээ Нийслэлийн Улаанбаатар чуулгын хамт олон Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулан бүтээсэн “Их хотын аялгуу” хүндэтгэлийн тоглолтоо тоглох, Улаанбаатар хотын музейн хамт олон ойд зориулан шинээр бүтээсэн “Эрт-эдүгээ-ирээдүйн Улаанбаатар” үзэсгэлэнгээ гаргах, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хамт олон номын үзэсгэлэн, худалдаа, хандив зэргийг зохион байгуулах юм.

Нийслэлийн Соёл, урлагийн байгууллагуудын есөн дүүрэгт зохион байгуулагдах тайлант өдөрлөгийн хуваарийг танилцуулья.

11 дүгээр сарын 08-нд 11:00-18:00 цагт /Улаанбаатар чуулгын байранд/

Нийслэлийн Улаанбаатар чуулга, Нийслэлийн Соёлын төв өргөө, Улаанбаатар хотын музей

11 дүгээр сарын 11-нд 11:00-18:00 цагт /Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн байранд/

Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, дүүргүүдийн салбар номын сангууд

11 дүгээр сарын 12-нд 11:00-18:00 цагт /Дүүргийн соёлын ордны байранд/

Нийслэлийн Баянзүрх дүүргийн соёлын ордон

11 дүгээр сарын 13-нд 11:00-18:00 цагт /Улаанбаатар чуулгын байранд/

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн соёлын ордон

11 дүгээр сарын 14-нд 11:00-18:00 цагт /Дүүргийн соёлын ордны байранд/

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн соёлын ордон

11 дүгээр сарын 18-нд 11:00-18:00 цагт /Дүүргийн соёлын ордны байранд/

Нийслэлийн Багануур дүүргийн соёлын ордон

11 дүгээр сарын 19-нд 11:00-18:00 цагт /Дүүргийн соёлын ордны байранд/

Нийслэлийн Налайх дүүргийн соёлын ордон

11 дүгээр сарын 20-нд 11:00-18:00 цагт /Дүүргийн соёлын ордны байранд/

Нийслэлийн Багахангай дүүргийн соёлын ордон

11 дүгээр сарын 21-нд 11:00-18:00 цагт /Дүүргийн соёлын ордны байранд/

Нийслэлийн Хан-Уул дүүргийн соёлын ордон

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн