Нийслэлийн МАН-ын “Хамтын хүчээ нэгтгэе” уриатай Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр болж байна. Энэхүү зөвлөгөөнөөр намын мөрийн хөтөлбөр, боловсон хүчний бодлого, дотоод асуудал, алдаа, оноогоо хэлэлцэж, цаашдын бодлого, үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөх юм.
Хурлыг нээж Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар үг хэлсэн юм.
Тусгаар тогтнолын ордонд болж буй Нийслэлийн МАН-ын Удирдах ажилтны ээлжит улсын зөвлөгөөнд нийслэлийн 9 дүүргийн намын анхан шатны байгууллагын дарга, дэд дарга, улс төрийн ажилтнуудын төлөөлөл бүхий 750 гаруй гишүүн оролцож байна.