“Сэтгүүлчдийн нүдээр ур чадвартай залуус” сэтгүүл зүйн бүтээлийн уралдаан зарлалаа

2019-11-08 14:292min0
06

“СЭТГҮҮЛЧДИЙН НҮДЭЭР УР ЧАДВАРТАЙ ЗАЛУУС”  сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааны удирдамж

ХБНГУ, Австрали, БНСУ-ын улсын Засгийн газрын санхүүжилттэй Монгол улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг  хамтран хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн хүрээнд “СЭТГҮҮЛЧДИЙН НҮДЭЭР УР ЧАДВАРТАЙ ЗАЛУУС” сэдэвт шилдэг бүтээлийн уралдааныг сэтгүүл зүйн байгууллага, сэтгүүлчдийн дунд зарлаж байна.

ЗОРИЛГО:

        Мэргэжлийн боловсрол, ажиллах хүчин, сургалтын байгууллага, орчны талаар зөв ойлголт, цогц мэдээлэл бүхий сэтгүүл зүйн бүтээл бэлтгэж олон нийтэд түгээх замаар УР ЧАДВАРТАЙ МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛЛАХ ХҮЧНИЙ талаарх олон нийтийг үнэн бодит хүртээмжтэй мэдээллээр  хангахад уралдааны гол зорилго болно.

БҮТЭЭЛИЙН АГУУЛГА:

  • Мэргэжлийн боловсрол УР ЧАДВАР эзэмшихийн хэрэгцээ, ач холбогдол;
  • Ур чадвартай мэргэжил эзэмшиж байгаа залуусын сайн туршлага, түүх;
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо улс орны хөгжилд бий болгох үнэт зүйл;
  • Мэргэжилтэй ажилтны хэрэгцээ, үнэлэмж;
  • Монголын эдийн засаг ба мэргэжил эзэмшсэн, ур чадвартай залуусын ирээдүй;

БҮТЭЭЛ НЬ ДООРХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙХ:

Сэтгүүл зүйн шаардлага:

  • Эх сурвалжийн түвшин, төрлийг аль болох бүрэн хамруулах;
  • Баримт, судалгааг бие дааж гүйцэтгэх;
  • Сэтгүүлчийн ёс зүйн зарчимд нийцсэн байх;
  • Мэргэжлийн боловсролын салбарыг сонирхогч хэн бүхэнд эерэг хандлага, туршлага болох бодит жишээтэй байх;

Бүтээлийн төрөл, хэлбэр:

  1. Сонин, сэтгүүл, цахим хуудсын бүтээл
  • Сонин, сэтгүүлийн бүтээл нь А2 форматын 1/4 – ээс дээш хэмжээтэй байна.
  • Цахим хуудсын бүтээлийн тэмдэгт нь хамгийн багадаа 4500 байна.
  1. Радио, телевизийн нэвтрүүлэг
  • Нэвтрүүлэг нь 3 – 10 минутын хооронд байна.

Бусад:

  • Бүтээлийг 2019 оны 11 дугаар сарын 25 -наас өмнө телевиз, радио, сонин, сэтгүүл, цахим хуудаст нийтэлж, нэвтрүүлсэн байх;

ШАЛГАРУУЛАЛТ:

  • Уралдаанд ирүүлсэн бүтээлийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны

12-р сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

  • Сэтгүүлчдийн бүтээлийг 2019 оны 12 сарын 06-ны өдөр шалгаруулна.

ШАГНАЛ: ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛ

  1. Радио, телевизийн нэвтрүүлэг, Сонин, сэтгүүл, цахим хуудсын бүтээл:

1-р байр нэг: 1.000,000 төгрөг

2-р байр нэг: 500,000 төгрөг

3-р байр нэг: 300,000 төгрөг

Тусгай байр 2 бүтээл шалгаруулна.

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ:

Бүтээлийг 2019 оны 12-р сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл “Сэтгүүлч нийгмийн элч” ТББ-ын байранд, Утас: 91224046.  setguulch75@gmail.com хаягаар хүлээн авна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй