Баян, амжилттай яваа хүмүүсийн дунд доод давхаргаас гаралтай ч өөрийн нөр их хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд ийм их амжилтад хүрсэн гэж сайрхах үзэгдэл олон. Гэхдээ тэдний цаад учир шалтгааныг гүн гүнзгий судлах юм бол “хамгийн доод түвшин” гэдэг нь тийм ч дор түвшин биш, “нөр их хөдөлмөр” гэдэгт нь эцэг эх, ойр дотны хүмүүсийнх нь оролцоо их байсан нь ойлгомжтой байдаг. Үнэн хэрэгтээ тэрбумтнууд эцэг эх, дотны хүмүүсийн тусламжийг аваагүй байсан бол өнөөгийн энэ амжилтад хүрэхгүй байсан биз ээ.
Үлгэр жишээ болсон, “зөв” гэгддэг тэрбумтан Билл Гейтсээр жишээ авч үзье. Дэлхий дахин түүнийг 13 настай жаахан хүү байхдаа программ бүтээж эхэлсэн, их сургуулиа хаяад бүх зүйлд өөрөө хүрсэн гэдгийг мэднэ.
Тэгвэл одоо Билл Гейтс хэдтэй билээ. Тэрбээр 64 настай гэхээр 1955 онд төрсөн байж таарах нь. Тэгэхээр 13 настайдаа программ зохиож эхэлсэн гэхээр 1968 он хавьцаа байгаа биз. Тухайн үед программ сурах хэмжээний компьютер элбэг байсан бил үү?
Тиймээс Билл баян айлын хүүхэд болж төрсөн нь азтай гэсэн үг байгаа биз. Эцэг эх нь түүнийг хувийн сургуульд сургаж, мэдээлэл зүйн хичээл заалгадаг байсан гэдэг.
Харин залуу Гейтс Харвардын их сургуулиас гарч, бизнес эрхэлнэ гэхэд нь тухайн үед IBM-ийн томоохон компанид ажилладаг ээж нь түүнд дахин тусалжээ. IBM-ийн удирдлагууд компьютерийн үйлдлийн систем зохион бүтээх хэн нэгнийг хайхаар болоход ээж нь Биллийг санал болгож оруулсан гэдэг.
Тэгвэл АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын жишээг авч үзэцгээе. Тэрбээр бараг бүхий л ток шоундаа тэрбумтан болоод дампуурч ч үзсэн, гэхдээ бууж өгөлгүй дахин тэрбумтан болсон гэж ярьдаг. Гэхдээ зөв сэтгэж, боддог хүн түүнийг амжилтад хүрэхэд юу ч саад болоогүй гэдгийг ойлгоно.
Асуудлын гол учир нь Дональд биш, түүний эцэг Фред Трамп л бүхнийг өөрийн гараар босгосон нэгэн юм. Тухайн үедээ эцэг нь барилгын компани байгуулж, барилгын ажил дээр өөрөө биечлэн оролцож, ширхэг центийг ч хий дэмий хаяхгүйн тулд унасан ганц хадаасыг ч түүж явсан нэгэн гэдэг.
Харин бага Трамп нь зөвхөн эцгийнхээ эхэлсэн үйл хэргийг үргэлжлүүлсэн юм. 1990-ээд оны хямралаар Дональд хамаатнуудынхаа өгсөн 20 сая долларын ачаар хөл дээрээ боссон юм.
Гэхдээ дэлхий дээр бүх зүйлд өөрийн хүч хөдөлмөрөөр хүрсэн тэрбумтан байлгүй яах вэ. Жишээ нь бизнес, амьдралын өвөрмөц санаагаараа алдартай Илон Маскийг нэрлэж болно.
PayPal хэмээх дэлхий дахины төлбөрийн систем байгуулж, Теслагийн цахилгаан автомашин бодож олсон тэрбээр Space X сансрын компанийг бий болгосон нэгэн билээ. Маскийг алдартай загвар өмсөгч, нэртэй бизнесмений гэр бүлд төрсөн, эцэг эх нь түүнд тусалж хөл дээрээ өндийсөн гэж хүмүүс ярьдаг. Үнэн хэрэгтээ Маск багаасаа л эцэгтэйгээ таардаггүй байсан болохоор 17 насандаа бие даан амьдрахаар гэрээсээ явжээ.
Түүнд өдөрт 1 доллараар амьдрах үе бишгүй л байсан. Аспирантурт сурч байснаа хаяад хэний ч мэдэхгүй Zip2 хэмээх компани байгуулж байлаа. Харин Маск нөр их хүчин чармайлт, зөрүүд зангийнхаа ачаар бизнесээ хөгжүүлж, олон саятан, дараа нь тэрбумтан болсон юм.
Эх сурвалж: zen.yandex.ru
2 comments
Инхэнхдээ унэн байх ее. Боломжтой амьдрал ахуйтай, аав эд ах дуустэй л байсан байж таардаг. Заримууд нь енчин ереесен гэж улсаас бусдаас дэмжлэг ихээхэн авч явсан байдаг.
энэ бол ердөө л урд насандаа цуглуулсан үйлийн үрийн хариу юм. Өөр юу ч биш