Чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо СЗХ-ны дарга С.Даваасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.
СЗХ-ны дарга С.Даваасүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бол УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх асуудлыг УИХ-д оруулаад байгаа юм.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил дээрх хоёр даргыг чөлөөлөх асуудлыг түр хойшлуулж, Эдийн засгийн байнгын хорооны хаалттай хуралдаанд С.Даваасүрэн, Н.Баяртсайхан нарыг оролцуулан, хэрхэн ажилласан талаарх мэдээллийг сонсох горимын санал гаргав. Ц.Мөнх-Оргил гишүүний уг саналаар санал хураалт явуулсан боловч олонхын дэмжлэг авч чадсангүй.
Ийнхүү С.Даваасүрэн, Н.Баяртсайхан нарыг чөлөөлөхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
Дээрх удирдлагуудыг Монгол Улс ФАТФ-ын Саарал жагсаалтад орсонтой холбогдуулан хариуцлага тооцох шаардлага бий болсон билээ.