67 настай эмэгтэй 4 давхраас үсрэх гэж байжээ

2019-11-08 13:081min0
undruus

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд согтуу эмэгтэй дөрвөн давхраас үсрэх гэж байжээ. Тэрээр тус дүүргийн харьяат 67 настай Ч /эмэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өндрөөс үсрэх гэж байна гэсэн дуудлага өчигдөр (2019.11.08) 19:11 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч 9 минутын дотор очиж, тус байрны 4 дүгээр давхраас аврах олс ашиглан иргэн Ч-г аварч, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй