УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нэр бүхий Элчин сайд нарыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцлээ. Улмаар доорх нэр бүхий гишүүдийг тус тус эгүүлэн татахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад 49 гишүүний 40 нь дэмжиж, 81.6 хувиар санал дэмжигдлээ.
Тодруулбал,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэдэндамбын Батбаяр,
- Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нэмэхийн Батаа,
- Тайландын Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрхүлэгийн Төгсбилгүүн,
- Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Очирын Энхцэцэг,
- Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүхээгийн Сүхболд нарыг эгүүлэн татах саналыг дэмжив.
Мөн хуралдаанаар нийт 51 гишүүн санал хураалтад оролцож:
- Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг 82.4 хувиар,
- Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэгийг 78.4 хувиар,
- Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Доржийг 82.4 хувиар,
- Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Амарсанаагийн Төмөрийг 82.4 хувиар,
- Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазарыг 86.3 хувиар,
- Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболдыг 84.3 хувийн тус тус томилохыг дэмжлээ.
Ийнхүү чуулганы хуралдааны санал хураалтын дүнг Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэхээр тогтлоо.
Чуулганы хуралдаан СЗХ-ны даргыг чөлөөлөх тухай асуудлаар үргэлжлэв.