Эцэг эхийнхээ анхаарлаас гарч, бие даан амьдрахыг хүсдэггүй залуу хүн гэж байхгүй. Санхүүгийн асуудлаа гартаа авч, энэ асуудал дээр дахин санаа зоволтгүй амьдрах хүсэл нь залуу хүн бүрийн мөрөөдөл юм. Гэхдээ санхүүгийн эрх чөлөөнд яавал хурдан хүрэх вэ. Мөнгө санхүүгийн дарамтаас хурдан гарах боломж Монголд бий юу. Ийм асуулт харин залуучуудыг нэлээн зовоох байх.
Итгэл, мөрөөдөл, зүтгэл гурав бол амжилтын гол түлхүүр юм. Дотоод сэтгэлд энэ гурав гурвуулаа оршин байхад хүсэл биелэх боломжтой. Санхүүгийн эрх чөлөөг хэрэгжүүлэх боломжтой Монголд хэрэгжиж байгаа найдвартай төслөөс энэ удаа танилцуулж байна.
Энэ бол Японы хамгийн том өдөр тутмын сонин боло АСАХИ сонины тэтгэлэгт хөтөлбөр юм. Асахи тэтгэлэгийн тухай ярихаас өмнө Асахи сонин тухай товч өгүүлье.
Асахи шимбун: 1879 оны 1-р сарын 25-ны өдөр Осака хотод анхны дугаараа хэвлэж байжээ
Сонины нэр: Өглөөний нарны билэгдэл
Сонины тархалт: Орон даяар 8 сая орчим хувь хэвлэгдэн түгдэг
Асахи шагнал: 1992 оноос эхлэн Японы нийгэмд, соёл, шинжлэх ухаанд өндөр хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнаж эхэлсэн.
Байршил: Токио, Осака, Хоккайдо болон Нагояа, Фукуока зэрэг газруудад оффистой, энд хэвлэгдсэн сонины дугаар өдөр бүр хэрэглэгчиддээ цаг минутын зөрүүгүй хүрч байдаг.
Өглөө бүр үйлдвэрлэгдэж байгаа шинэ мэдээ мэдээлэлтэй, сонины сая сая дугаар захиалагч, эзэддээ хэрхэн хүрдэг вэ?
Аль ч мэдээ мэдээллийн хэрэгслийн анхаарал тавьдаг сонины маркетингийн энэ аргачлалтай бидний дээр өгүүлсэн санхүүгийн эрх чөлөө шууд холбогдоно. Залуусаа, наашаа анхаар!
Асахи сонин Монголд сонины тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлээд 15 жил болж байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Монгол дахь албан ёсны итгэмжлэгдсэн байгууллага, төлөөлөгчийн газар нь Монгол-Японы залуучуудын хамтын ажиллагааг дэмжих төв ТББ.
Гэхдээ энэ төвийг оюутан, залуучууд АСАХИ нэрээр сайн мэддэг бөгөөд жил бүрийн элсэлтийг нь тэсэн ядан хүлээдэг.
Бусад хөтөлбөрүүдтэй харьцуулахад Асахи хөтөлбөр харьцангуй хөнгөлөлттэй, бараг үнэгүй. Эднийх зуучлалын хөлс авдаггүй, зардлын батлан даагч байх ёстой гэсэн шаардлага тавигддаггүй. Банкны баталгаа ч хэрэггүй тул залуучууд эцэг эхдээ ачаа үүрүүлнэ, санхүүгийн хүндрэл учруулнагэхгүй өөрийн хүч хөдөлмөрөөр боловсрол эзэмшдэг юм.
Оюутнууд Японд хэлний бэлтгэл сургуульд хоёр жил суралцах хугацаандаа сургалтын төлбөр, амьдрах байрны өртөг, Ирж очих онгоцны тийзээ 100 хувь даалгадаг. Хөдөлмөр ослын даатгалд ч хамрагддаг.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах залууст 19-26 настай байх, хүйс хагалзахгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, аль нэг сургуулийг төгсөөд 4-өөс дээш жил болоогүй байх, Япон Улсын Элчин сайдын яаманд виз хүсч, өргөдөл гаргаад буцаагдсан, тус улсад түр оршин суух хугацаандаа албадан байдлаар нутаг буцаагдсан түүхгүй байх гэх мэт энгийн бас зарчимч шаардлагууд тавигддаг байна.
АСАХИ сонины тэтгэлэгт нийгэмлэг гэрээний хугацаанд оюутнуудтайгаа нягт холбоотой ажиллаж, тэдэнд тулгарсан асуудлыг дор бүр нь шийдэж өгдөгөөрөө ялгардаг.
Хөтөлбөрийн дагуу 300 гаруй монгол оюутан Японд ажиллангаа Наганүма Токио, Аояма гакүэн, Канрин, Иватани, КЭН дээд сургууль болон Икэбүкүро олон улсын хэл судлалын хүрээлэнд суралцан төгчээ.
Асахи тэтгэлэгт хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл жил бүрийн хавар 3 дугаар сард эхэлдэг бөгөөд Монгол-Японы залуучуудын хамтын ажиллагааг дэмжих төв ТББ оюутнуудаа бүтэн жил бэлтгэдэг аж. Япон хэл болон жолооны дүрэм, жолооны дадлага, хоёр орны соёлын ялгаа, хувь хүний төлөвшил, ёс зүйн сургалтууд явагдаж, ажил олгогч Асахи хөтөлбөрийн захирлуудын ярилцлагад тэнцсэн залуучууд Японд суралцах эрхээ олж авдаг аж.
Тиймдээ ч энэ хөтөлбөр 15 жил тасралтгүй хэрэгжиж, хөтөлбөрт хамрагдах оюутны тоо жилээс жилд тасралтгүй нэмэгдэж, Монгол оюутан хүлээн авах хүсэлтэй сонин борлуулах компаниуд тоо өсөөд байгаа.
Асахи сонины шугамаар Япон орныг зорьсон төгсөгчид өнөөдөр Монгол, Японы хооронд гүүр болж Яам тамгын газар, томоохон пүүс компаниудад ажиллаж, зарим бизнесийн салбарт амжилттай ажиллаж байна.
Энэ өдрүүдэд Асахи сонины төлөөлөгчид Улаанбаатарт ажиллаж байна. Тэд бол Асахи тэтгэлэгт нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Хаяашида Тацуяа, Хөдөлмөр зохицуулалтын зөвлөлийн дарга Ёшитахи Хирофуми, Хөдөлмөр зохицуулалтын зөвлөлийн Монгол салбарын дарга Хадано Дайсукэ, Асахи сонин борлуулагч компаниудын Доошинкай холбооны тэрүүн Ёкомачи Тошинори, зөвлөх Касамото Ясуо, Асахи тэтгэлэгт нийгэмлэгийн Вьетнам салбарын дарга Хикава Хироши тэргүүтэй хүмүүс.
Сонгон шалгаруулалт нь харьцангуй эрүүл, шударга өрнөдөг Асахи тэтгэлэгийн шугамаар явсан Монгол оюутнууд хэл сурах чадвар, ажил хийх хүсэл сонирхол, тэсвэр тэвчээрээрээ бусад орны оюутнуудаас ялгарч өндрөөр үнэлэгддэг байна.
Өнөөдөр /2019.11.03/ ням гарагт Монгол-Японы залуучуудын хамтын ажиллагааг дэмжих төв ТББ энэ онд Япон хэлний уран илтгэлийн 6 дахь удаагийн тэмцээнээ зохион байгууллаа.
Энэ удаагийн тэмцээний тэргүүн байрыг О.Одонтуяа, 2-р байрыг У.Төрболд, 3-р байрын Б.Хастөмөр нар эзэлж, тусгай байрын шагналыг Б.Наранбуян, Б.Есүхэн нар эзэлжээ.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилнууд, Улаанбаатарт хүрэлцэн ирсэн Асахи сонины төлөөлөгчид шагналыг гардууллаа. Илтгэлийн уралдаанд оролцсон оюутнууд япон хэлний сургуульд сурдаггүй, 5 сараас 2 жил Япон хэл үзэж байгаа оюутнууд юм байна.