Монголд хоол ундны хөшөө байдаг бил үү? Хойд хөрш Орост лав орон сууц, цэцэрлэг, талбай, олон нийтийн талбайг чимэглэсэн хоолны ундны хөшөө цөөнгүй байдаг.
“Нөхөрлөл” сырок
Харамсалтай нь энэ хөшөө одоо үгүй болсон. Үүнийг дөрвөн жилийн өмнө буулгажээ. Гэхдээ фото зургууд олон бий.
Энэ хөшөөг 2004 онд зориуд бий болгосон юм. 15 жилийн өмнө “Карат” хайлдаг бяслагны үйлдвэр төрсөн өдрөө тэмдэглэжээ. Тэр үед л үйлдвэрийн удирдлагуудаас энэ баяраа тэмдэглэх ямар нэгэн онцгой санаа бодож олсон нь энэ хөшөө юм байна. Хөшөө нь үйлдвэрийн үүдэнд олон жил байсан ч удалгүй нүүлгэжээ. Харин 2015 онд бүрмөсөн буулгасан байна.
Шпрот
Калининград мужид байрладаг. 11 жилийн өмнө нээсэн энэ хөшөө өдгөө нутгийн иргэд болон зочид төлөөлөгчдийн сонирхон ирдэг газар болжээ. Хөшөөний аль нэгэн хэсэгт хүрвэл амжилт авчирна гэж үздэг байна.
Өргөст хэмх
Архитекторуудын хувьд алдартай сэдвүүдийн нэг. Зөвхөн Орост гэхэд үүнтэй холбоотой хоёр хөшөө бий. Мөн Польш, Украин, Беларусьт ч байдаг.
Оросын тухайд Москва мужийн Луховицы хот, мөн Хууин Осколоос олж харж болно.
Алим
Мөн л барималчид, архитеторуудын хамгийн дуртай сэдэв. Орост таван ийм хөшөө байдаг. Курск, Пермь, Новосибирск г.м.
Шоколад
Ийм хөшөөг Покровоос олж харна. Хөшөөг санаачлагч нь чихрийн алдартай компани гэнэ. Иргэдийн 11 жилийн турш баясгасан энэ хөшөөг буулгах төлөвлөгөө одоогоор байхгүй.
Банш
Энэ хоол оросуудын хувьд тун чухалд тооцогддог. Харин хөшөөг нь Ижевскээс олох боломжтой.